
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр Улаанбаатар хотын 2040 он хүртэлх ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилтийн явцын талаар мэдээлэл өглөө. Улаанбаатар хотын 2040 он хүртэлх ерөнхий төлөвлөгөөний суурь судалгаа шинжилгээний ажил 2017 онд эхэлсэн бөгөөд 2020 онд ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлалыг Засгийн газрын хуралдаанаар баталгаажуулсан. Өнгөрсөн онд олон улсын зөвлөх үйлчилгээ авч ерөнхий төлөвлөгөөнд үнэлэлт дүгнэлт өгөх шийдвэр гаргуулсан.
Нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр “Улаанбаатар хотын гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны хүрээнд гэр хорооллыг хөгжүүлэх стратеги төлөвлөгөө боловсруулж, дахин төлөвлөлтийн үйл ажиллагааг эрчимжүүлэн “20 минутын хот” болгох нөхцөлийг бүрдүүлнэ. Мөн нийслэлийн хэмжээнд ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган дахин төлөвлөх оновчтой хувилбарыг боловсруулан, дахин төлөвлөлтийн ажлыг эрчимжүүлж иргэдийг болзошгүй аюулаас урьдчилан хамгаалж, эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийг зорьж байна” гэв.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө болон орон сууцны талаар баримтлах бодлогын баримт бичгийг боловсруулах ажлуудаа эрчимжүүлэх үүрэг даалгаврыг өглөө.
Сэтгэгдэл9
Хотын төвийн айлуудыг эздээс нь асуулгүй дахин төлөвлөх нь үү? Битгий захиргаадаад байгаарай даа. Хүний өмчийг өмчлөгчөөс нь асуулгүй дахин төлөвлөх талаар ярьж байж хэрэгт орцгоов оо! Хуультай агаад хууль нь хувийн өмчийг хамгаалдаг Монгол Улс шүү!
Төлгөн комунист Нянбактер
40 мянгатын байоуудыг нураахаас өмнө1-р давхарт байрлах хоолны газруудыг гааз, хийн асуудлыг даруй шийдвэрлэж өгнө үү. Орцонд газ хий үнэртээд хэцүү байна Хэзээ ч л аюул гарах өндөр магдалтай. Нэг биш удаа анхааруулж байгааг онцлое
40 мянгатын байоуудыг нураахаас өмнө1-р давхарт байрлах хоолны газруудыг гааз, хийн асуудлыг даруй шийдвэрлэж өгнө үү. Орцонд газ хий үнэртээд хэцүү байна Хэзээ ч л аюул гарах өндөр магдалтай. Нэг биш удаа анхааруулж байгааг онцлое
Үнийг нь боломжтой СӨХ-ИЙН ҮНИЙГ НЬ БАС БОЛОМЖТОЙГООР ЗОХИЦУУЛАХ ХЭРГТЭЙ.
чанартай 6 давхраас өндөргүй хороолол барьвал сайн байна . 40,50 мянгатын оронд. хэн дуртай нь орон сууц нь мэдэгдэхгүй оффис нь мэдэгдэхгүй тэнгэр багандсан барилга барьмааргүй байна.оршин суугчид нь оффисонд амьдраад маш заваан юм болж б/на шүү дээ. жишээлвэр УБ их дэлгүүрийн эсрэг талд. кв.м 5 сая. галзуу үнэ.
Sain bn. Ene ajildaa Zorigtoi or.
Гандангийн 60 айлын хоёр орон сууцанд хүн амьдрахын аргагүй болсон. Подволоос нь үмхий үнэртээд удаж байна. Энэ хоёр байрыг нурааж шинэ байр барьж өгөөч.
ХОТЫН ТӨВД БАЙРЛАХ 40,50 МЯНГАТЫН БАЙРУУД ОДОО ЯАХ ЮМ БОЛ. ЗАРИМ НЬ ШААРДЛАГА ХАНГАХГҮЙ БОЛСОН. ЗАРИМД НЬ ҮНЭЛГЭЭ ХИЙГЭЭГҮЙ БАЙЖ БАЙНА. ӨНГӨ ЗҮС НЬ МАШ МУУ .НУРАНГА. БАЙРНЫ ДОТОР ТАЛЫГ НЬ ЕР ЗАСАХГҮЙ. ЭНХ ТАЙВАНЫ ГУДАМЖНЫ ХЭСГЭЭ ХУДЛАА НҮҮР ТАХАЛЖ ЗАСДАГ. МЕТРОНЫ ЗАМ БАРИВАЛ БҮГД ГАНХАЖ НУРАХ БАЙХАА