
Энэ онд нийслэлийн хэмжээнд нийт 13 байршилд борооны ус зайлуулах шугам хоолойг угсрах ажлыг үе шаттайгаар хийж буй. Үүний найман байршилд борооны ус зайлуулах шугам хоолой угсарч дуусаад байна.
Улаанбаатар хотын зарим нүхэн гарц, авто замуудад борооны ус зайлуулах шугам хоолой хийгээгүйн улмаас их хэмжээний бороо орсон үед ус тогтоод байгаа юм. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Тахилтын нүхэн гарцад бороотой үед байнга ус тогтдог. Тэгвэл уг нүхэн гарцад ус зайлуулах шугам хоолой угсарч эхэллээ.
Энэ талаар Геодези, Усны барилга, байгууламжийн газрын дарга Б.Бямбасайханаас тодрууллаа. Тэрбээр “Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Н.Мандуул Геодези, усны барилга байгууламжийн газарт 22-ын товчооны зам, Тахилтын нүхэн гарц, Яармагийн зам, Зуслангийн замуудын ус зайлуулах байгууламжийн зураг төслийг яаралтай гарган Засаг даргын зөвлөлд танилцуулах үүрэг өгсөн билээ. Үүний дагуу Тахилтын нүхэн гарцад шинээр зураг төсөл боловсруулан ус зайлуулах шугам хоолойн угсралтын ажлыг эхлүүлээд байна. Уг ажлыг 14 хоногийн хугацаанд хийж гүйцэтгэх төлөвлөгөөтэй ажиллаж байна” гэлээ. Уг байршилд ус зайлуулах 350 метр шугам хоолой угсрах бөгөөд нүхэн гарцын баруун талд байрлах жалга руу насосоор усыг шахаж зайлуулах юм. Мөн авто зам хэсэгт ус зайлуулах шүүрт худаг хийнэ.
Сэтгэгдэл2
МАН-ын хорлон сүйтгэгч террорист манж хятад цусны дарга нарыг ард түмэн хөөж хөөн зайлуулах естой. МАН-ын хорлон сүйтгэгч Хэнтийн мангар хар хулгайч Бат-Эрдэнээр толгойлуулсан манж хятад угшилтай гадаадын нууц тагнуулууд оросуудаас авлигал авч Хэрлэн Ононы усыг олон жилийн турш говийн хүн малаас харамлаж хорлон сүйтгэх үйл ажиллагаа явуулж ирлээ. Орусуудын өгсөн авлигалаас хүртсэн Хэнтийн гахай толгойт хошного алабн тушаалын наймаа Данх авлигач хулгайч Бат-Эрдэнийгээ олимпын сайдаар тавьж бас дахин хорлон сүйтгэх ажиллагаа явууллаа.. Гахай Данх, Домбон толгойт сармагчин Хүрэлсүх нарыг хүчээр хөөж зайлуулахгүй бол Монгол улс нар үзэхээ болилоо.Энэ хоер хулгайчийг яаралтай албан тушаалаас нь огцруулж хөөж зайлуулах аяныг нийт Монгол улс даяараа эхлүүлэх цаг нь болжээ..МАН-ын манж хятад угшлын цагаач амбангуудын хорлон сүйтгэх ажиллагаа терроризмийг зүгээр хараад сууцгаах уу.
chi yugaan hyzaad baigaa geleg be?...hezee yheheen medehgyi hebtej heryylch sidel tampran be?....baga sig chalchaarai,nysan byynyyd aa................