sonin.mn

Хятадын үндэсний төмөр замын группийн ХХК-аас мэдээлснээр, энэ оны 1-7-р сар хүртэл үндэсний төмөр замаар давхацсан тоогоор нийт 2 тэрбум 522 сая зорчигч аялсан нь өнгөрсөн оны мөн үеэс 15.7 хувиар нэмэгдсэн дүн гэнэ. Харин зорчигч тээврийн эргэлтийн гүйцэтгэлийн хэмжээ 945 тэрбум 453 саяд хүрч, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 10.6 хувиар нэмэгдэж, хоёулаа ижил хугацаанд түүхэн дээд амжилт тогтоосон аж.




1-7-р сар хүртэл Гуанжөү-Шэньжэнь-Хонконгийн хурдны төмөр замаар давхацсан тоогоор нийт 15 сая 377 мянган зорчигч аялсан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 54.7 хувиар нэмэгдэж, Хятад Лаосын төмөр замаар давхацсан тоогоор нийт 139 мянган зорчигч аялжээ. 


Г.Бямба