ТОКИО, 2024 оны наймдугаар сарын 23 /AP/. Японы иргэн, 116 настай Томико Итоока дэлхийн хамгийн өндөр настай хүн болсныг Гиннесийн дээд амжилтын номд бүртгэжээ. 1908 оны 5-р сарын 23-нд төрсөн түүний нас, төрсөн он, сар, өдрийг Геронтологийн судалгааны группээс баталснаар дэлхийн хамгийн өндөр настнуудын жагсаалтын эхэнд бичигдсэн байна.
Т.Итоока Хиого мужийн Асия хотын асрамжийн газарт амьдардаг бөгөөд өөрийн төрсөн он, сар, өдрөө мөн баталжээ. Испанийн иргэн Мариа Браняс Морера 117 насандаа таалал төгссөнийг ар гэрийнхэн нь мягмар гарагт мэдэгдсэний дараа Японы иргэн дэлхийн хамгийн өндөр настай хүнээр тодорчээ. Пүрэв гарагт Гиннесийн ном Т.Итоокагийн шинэ статусыг баталгаажуулсан байна.
Өөрийг нь дэлхийн хамгийн өндөр настай хүн болсон тухай мэдээг дуулгахад тэрбээр “баярлалаа” гэж хариулжээ. Тэрбээр энэ үгийг асрамжийн газрынхаа ажилтнуудад байнга хэлдэг гэнэ. Т.Итоока гурван сарын өмнө төрсөн өдрөө тэмдэглэж, хотын даргаас цэцэг, бялуу, мэндчилгээ хүлээн авчээ. Тэрбээр өглөө бүр тарагны амттай Calpis хэмээх ундаа уудаг бөгөөд гадил идэх дуртай ажээ.
Осака хотод төрсөн Т.Итоока ахлах сургуульд байхдаа волейбол тоглодог байжээ. Гиннесийн номд бичсэнээр, тэрбээр 20 настайдаа гэрлэж, хоёр охин, хоёр хүү төрүүлсэн байна. Түүнчлэн Дэлхийн II дайны үед нөхрийнхөө нэхмэлийн үйлдвэрийг хариуцаж байжээ. 3067 м өндөр Онтаке ууланд хоёр удаа авирч байсан тэрбээр 100 нас хүрсэн хойноо ч ууланд алхах дуртай байсан гэнэ.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Баасан - 05 сарын 08,
2026
Сэтгэгдэл9
,Тун удахгүй Путин ах хамгийн урт настай хүнээр тодорно. Ертөнцийн эзний Алдар нь бадраг
Мээк
Тэр үнэн
Хүн хэзээ 200 эсвэл 300 жил насалдаг болох вэ?
ХҮН 90 ДЭЭШ НАСЛАХ ХЭРЭГГҮЙ САНАГДСАН !
Одоогоор хүний дээд нас 116 л байна. Монголын хулгайч, баячууд, улс төрчид 1000 жил бүр 2000 жил амьдрах юм шиг л эд хөрөнгө хог новш хурааж цуглуулах юм даа? Тэдэнд та нар 100 насалж чадахгүй ээ гээд хэлээд ойлгуулаад өгөх юмсан!
маргааш үхэх юм шиг амьдарч мөнх амьдрах юм шиг бүтээ
ikhe ender naslah ch hezyy baih aa,menherdeggyigees hois yahab dee!!!Harin manaihan hybisgalaas emne mas boginohon naslaj baisan syy!odoo zaluus mini jaahan naslahiig hicheegeerei,yr hyyhedyyd chini bas saihan s dee!!!
Баянмөнх аврага яагаад урт наслаад байна аа !