Чингэлтэй дүүргийн гуравдугаар хороонд байрлах нийслэлийн өмчийн гуравдугаар байр буюу “Урт цагаан” худалдаа, үйлчилгээний төвийн барилгыг өнгөрсөн оны арваннэгдүгээр сард нураах шийдвэр гарсан. Улмаар иргэдээс санал авч, санал асуулгад оролцсон иргэдийн 96 хувь нь далд зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулахыг дэмжсэн.

Улмаар бүтээн байгуулалтын тендерийг гуравдугаар сард зарлаж, "Бодь пропертийз" компани гүйцэтгэгчээр шалгарч, өнгөрсөн баасан гарагт гэрээгээ байгуулан, бүтээн байгуулалтын ажлыг эхлүүллээ. Гүйцэтгэгч компанийн зүгээс энэ ондоо газар доорх зогсоолын ажлыг бүрэн дуусгаж, ирэх хавраас цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтын ажлыг дуусгана гэв.


Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Л.Хосбаяр “Хотын төвийн нягтаршил ихтэй бүс учраас бүтээн байгуулалтын ажил хийхдээ замын хөдөлгөөнд саад учруулахгүй аюулгүй байдлыг сайтар хангаж, чанартай бүтээн байгуулалт хийх нь чухал” гэдгийг онцолж байв.
Баасан - 05 сарын 08,
2026
Сэтгэгдэл4
Heden mashinii zogsool ve?
Харж байгаа өнцөг нь хувийн машинаа зогсоох бодлоос өөр юм толгойд нь орж ирэхгүй байх юм. Чи үр ашигтай үйлдвэр байгуулах тухай бодмоор юм.
Гэмт хэргийн үүр уурхай болно. Ил барихгүй яахаараа далд барих гээд байна. Монголд хэрэгтэй үйлдвэр барих газар алга. Хотын төвд ийм сайхан дэд бүтэцтэй газар хагас дамжуулагч чип үйлдвэрлэх юм бол ёстой нэг дэлхий даяараа монголоос худалдаа хийхээр ирнэ.
Яг дэргэд нь Барилгачдын талбайг- Урьд нь 1. Газар доороо Далд авто зогсоолтой 2.Дээр нь амрах салхилах дугуй хэлбэрийн тохитой талбайтай 3. Эргэн тойронд нь авто машиний ИЛ зогсоолтой их сайхан Ард түмэнд зориулж янзалсан шүүдээ... Хүүхэд тоглоод л хөгшид салхилаад л... Одоо тэнд бгаа газар доорхи Далд авто зогсоолыг баар болгоод, Ил зогсоолыг нь төлбөртэй болгоод Дээд талбайг нь зориудаар ямар ч сандал ,болон тохижилт бхгүй болгож Намартаа нэг Мод Бут зардаг хүмүүст түрээслэдэг Эл Хуль эвгүй газар бий болоод олон жил болж бна. Хэн гэдэг хүн эзэмшиж орлого олдог юм бол???Газар доорхийг нь түрээслүүлээд.... Газар дээрхийг нь ямар ч тохижилтгүй болгоод... Эргэн тойрных нь талбайг Авто зогсоолоор төлбөртэй болгож Мөн ч олон жил ашиг олж бна даа.... Эзэн нь Хэн юм бол? Ашиг нь нийслэлд ордог болов уу? Энэ газарт хяналт бна уу? Байвал Тайлбар өгнө үү??? Урт цагаан маань бас нэг ийм бүтээн байгуулалт болчих вийдээ!!!!!! АРД ТҮМНИЙ ТАТВАР АРГАТАЙ ЗАЛЬТАЙ ХҮНИЙ ӨМЧ БОЛЖ БНА