БНХАУ-ын ГХЯ болон олон улсын хэвлэл мэдээллийнхэнд зориулж, 2024 оны Хятад Африкийн хамтын ажиллагааны форумын дээд хэмжээний чуулга уулзалтын нөхцөл байдлын талаар товч мэдээлэл хийжээ. 2024 оны Хятад Африкийн хамтын ажиллагааны форумын дээд хэмжээний чуулга уулзалт есдүгээр сарын 4-6-ны хооронд Бээжинд болно гэж Хятадын Гадаад хэргийн дэд сайд Чэнь Шяодун мэдээлэл хийх үеэр танилцууллаа.
Хятад, Африкийн удирдагчид "Орчин үеийн хөгжлийг ахиулж, Хятад, Африкийн өндөр түвшний хамтын нийгэмлэгийг хамтдаа байгуулъя" сэдвийн хүрээнд найрамдал нөхөрлөлөө ярилцаж, хамтын ажиллагааны талаар зөвшилцөж, ирээдүйн талаар хамтдаа хэлэлцэх гэнэ.
Энэ бол 2006 оны Бээжингийн дээд хэмжээний чуулга уулзалт, 2015 оны Йоханнесбургийн дээд хэмжээний чуулга уулзалт, 2018 оны Бээжингийн дээд хэмжээний чуулга уулзалтын дараа болж буй Хятад Африкийн ахин нэг удаагийн томоохон уулзалт юм. Түүнчлэн Хятад улсын сүүлийн жилүүдэд зохион байгуулсан цар хүрээгээр хамгийн том, гадаадын удирдагчид хамгийн олон оролцсон дипломат ажиллагаа болох гэнэ. Энэ үеэр Африкийн олон орны удирдагчид, Африкийн холбооны комиссын дарга төлөөлөгчдөө даргалан хуралд оролцох ба мөн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга тусгай зочноор оролцож, холбогдох олон улсын болон бүс нутгийн байгууллагууд дээд хэмжээний чуулга уулзалтад ажиглагчаар оролцох ажээ.
Чэнь Шяодун хэлэхдээ, дээд хэмжээний чуулга уулзалт болоход долоо хоног гаруйн хугацаа үлдээд байна. Чуулга уулзалтыг эв нэгдэл, найрамдал, харилцан ашигтай хамтаар амжилтад хүрэх томоохон арга хэмжээ болгохын тулд Хятад, Африк хоёр тал эцсийн бэлтгэлээ базаахаар эрчимтэй ажиллаж байна гэжээ.
Г.Бямба
Баасан - 05 сарын 08,
2026
Сэтгэгдэл1
Хятад, Америкаас дэлхийн тэргүүлэгч улсын байр суурийг булааж авна. 50 жилийн дараа америк хэд хэдэн улс болж задарна.