Иран, Хятадын найрамдлын нийгэмлэгийн дарга, Ираны парламентын гишүүн Аладдин Бружеди наймдугаар сарын 22-ны өдөр хэвлэлд ярилцлага өгөхдөө, "Иран, Хятадын харилцаа өндөр түвшинд байгаа бөгөөд Хятадтай харилцаагаа бэхжүүлэх нь Ираны шинэ засгийн газрын гадаад бодлогын тэргүүлэх зорилтуудын нэг юм.Ираны шинэ Засгийн газар бүх улс оронтой сайн харилцаа тогтоохыг эрмэлзэж байна" гэжээ.
Иран, Хятад хоёр талын харилцааны тухайд Бружеди хэлэхдээ, "Хятад улстай харилцаагаа олон салбарт цаашид бэхжүүлэх хэрэгтэй. Иран, Хятадын 25 жилийн иж бүрэн хамтын ажиллагааны төлөвлөгөө нь хоёр талын хамтын ажиллагааны бат бэх үндэс суурь юм." гэсэн байна
Г.Бямба
Баасан - 05 сарын 08,
2026
Сэтгэгдэл0