ОТТАВА, 2024 оны наймдугаар сарын 27 /CBC/. Канадын Засгийн газар Хятад улсад үйлдвэрлэсэн цахилгаан автомашины импортод 100 хувийн татвар ногдуулах шийдвэр гаргасныг Ерөнхий сайд Жастин Трюдо даваа гарагт мэдэгдлээ.
Канад Улс 2024 оны аравдугаар сарын 1-нээс Хятадын цахилгаан автомашины импортод 100 хувийн нэмэлт татвар ногдуулж эхэлнэ.
Шинэ татвар нь бүрэн цахилгаан хөдөлгүүртэй автомашинууд болон зарим хос хөдөлгүүрт автомашин, ачааны машин, автобус, хүргэлтийн фургоны импортод хамаарна. Үүнээс гадна, Канад улс Хятадын ган, хөнгөн цагаанд 25 хувийн татвар ногдуулна гэж Ж.Трюдо мэдэгдэв.
Өмнө нь энэ зун Европын Комисс Хятадын цахилгаан машинд 17.4–37.6 хувийн татвар ногдуулахаа мэдэгдсэн юм. Бээжингээс Хятадын автомашин үйлдвэрлэгчдэд олгодог "хууль бус татаас"-ын эсрэг мөрдөн шалгалтын дараа энэхүү тарифыг тогтоосон байна.
Тавдугаар сард АНУ-ын эрх баригчид Хятадын цахилгаан тээврийн хэрэгслийн импортын татварыг 25 хувиас 100 хувь болгон нэмэгдүүлсэн юм.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Баасан - 05 сарын 08,
2026
Сэтгэгдэл4
Хятадын баталгаагүй хэврэг цахилгаан машинаас дэлхий нийтээрээ татгалзая
Америк Хятадын өрсөлдөөн хурц хэлбэртээ орно. Канад мэтийн луйварчин улсад оюутолгойг алдчихсан тонуулж байгаа Монголчууд өмчөө булааж авах хэрэгтэй. Америк хагас дамжуулагч чип хийж чадахгүй болсон удахгүй сөнөх дохио тэр юм.
Энэ чинь Хятадад бараг дайн зарлаж байгаа гэсэн үг ! Канадыг НАТО хамгаална гээд додигор байгаа шив дэ ! Хятадууд гэнэт цөмийн цохилт хийгээд үзүүлээд өгөөсэй !
Хятадыг америк барахгүй болчихоор муу хөгийн канад хүртэл татвар тавьж байгаа хэрэг. Удахгүй америк ганхаж унах болно. Иргэний дайн гарна гэж үзэж байгаа. 1860-аад онд гарсан иргэний дайн шиг зүйл америкт магад 11 сард эхэлнэ. Трампыг дэмжигчид хэрвээ ялагдвал шууд иргэний дайнд шилжих нь тодорхой.