Энэ сарын 27-нд Хятадаас АНУ-д суугаа Элчин сайд Ше Фэн Америк, Хятадын бизнесийн 6 дахь удаагийн форумд оролцож үг хэлжээ.
Ше Фэн энэ үеэрээ: "Хятад, Америкийн харилцаа ялж ялагдахын тэг нийлбэртэй тоглоом байж болохгүй, буруугаа бусдад түлхэж асуудлыг шийдэхгүй байж болохгүй, худалдаа, аж үйлдвэр, технологийн мөргөлдөөн үүсгэвэл бүр хэн нь ч ялагч байж чадахгүй юм.
Дэлхийн эдийн засгийн хоёр том гүрэн болохын хувьд, Хятад, Америкийн эдийн засгийн нийт хэмжээ дэлхийн эдийн засгийн 1/3 хувиас давж, худалдааны хэмжээ нь дэлхийн 1/5 орчим хувийг эзэлж байна. Салж тусгаарлах нь дэлхий дахиныг улам ядууралд хүргэнэ. Хятад, Америк дипломат харилцаа тогтоосон 45 жилийн турш худалдааны хэмжээ 200 гаруй дахинаар нэмэгдэж, жилд 600 гаруй тэрбум ам доллараас давж байна. Энэ оны эхний 7 сард, хоёр талын худалдааны хэмжээ өнгөрсөн оны мөн үеийнхээс 4.1 хувиар өссөн. Хятад, Америк хоёр тал бие биенийхээ хөгжлийн эрх ашгийг хүндэтгэж, харилцан ашигтай байх зарчмыг баримталж, яриа хэлцэл, зөвшилцлийн замаар асуудлыг шийдвэрлэх ёстой. Эдийн засаг, худалдаа, хөдөө аж ахуй зэрэг уламжлалт хамтын ажиллагааны салбарыг өргөжүүлж, уур амьсгалын өөрчлөлт, хиймэл оюун ухаан зэрэг халуун цэгийн асуудлыг илүү анхаарах нь Хятад, Америк, цаашлаад дэлхий дахинд ашигтай байх болно." гэсэн байна.
Г.Бямба
Баасан - 05 сарын 08,
2026
Сэтгэгдэл7
Hen Hytadtai toglom yum.Any way you are winner except of chinese
Hen Hytadtai toglom yum.Any way you are winner except of chinese
Hen Hytadtai toglom yum.Any way you are winner except of chinese
Hen Hytadtai toglom yum.Any way you are winner except of chinese
Өнгөн дээрээ АНУ Хятад хоорондоо худалдааны эдийн засгийн дайн хийгээд байгаа мэт харагдаж байгаа ч үнэндээ еврей хятад хоёр хоорондоо худалдааны эдийн засгийн дайн хийгээд байгаа юм. 1800 оноос еврей нар америк европын банк санхүүг эзэгнэж мөнгө хэвлэж америк европын засгийн газарт хүүтэй мөнгө зээлэх замаар санхүүжүүлж хөшигний цаанаас тэдгээр еврейчүүд америк европыг удирдаж захирдаг.
Хятадын үг бол хоосон байхыг америк мэдсэн. Америкийн хүчирхэг тэргүүлэгчийн байр суурь ганхаж байгаа тул Хятадын хоохос үгэнд хууртахгүй. Эдийн засгийн дайн цаашид улам бүр үргэлжилнэ. Хятад хугацаа хожих гэж арга заль хэрэглэвэл илүү амархан Америкийг ялна. Улам бүр ширүүн өрсөлдөх учраас дэлхийн эдийн засаг эрүүлжих болно.
Манай дүр эсгэсэн хуурамч ардчилагчдын донгосдогоор бол АНУ хөгжсөний буянаар Канад,Мексик хоёр дагаад хөгжсөн юм гэсэн .Тэгвэл БНХАУ хөгжвөл манайх бас дагаад хөгжих жамтай болох нь.БНХАУ н хөгжилд амжилт хүсье. Монгол хөгжих болтугай.