Наймдугаар сарын 28-нд Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Линь Жянь хэвлэлийн бага хурал хийлээ. Энэ үеэр "Саяхан “Нью-Йорк Таймс”“Хүний эрхийн ажиглалт” болон бусад барууны хэвлэл мэдээллийнхэн Төвөдийн талаар худал мэдээлэл нийтэлж, Хятадын эдийн засгийн хөгжлийн арга хэмжээ нь Төвөдийн ард түмний амьдралын хэв маяг, экологийн соёлыг алдагдуулж байна гэж мэдээлэв. Зарим улстөрчид үүнийг Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцох шалтаг болгон ашигласан.
Үүнийг БНХАУ хэрхэн үзэж байна?" гэсэн асуултад
Линь Жянь хариулахдаа: "Холбогдох улстөрчид, хэвлэл мэдээлэл, байгууллагууд үнэн бодитыг мушгин гуйвуулж, худал мэдээлэл түгээхийг тууштай эсэргүүцэж байна. Төвдтэй холбоотой асуудлаарх Хятадын байр суурь байнга тодорхой байсаар ирсэн бөгөөд Төвдийн асуудал бол Хятадын дотоод хэрэг бөгөөд гаднын хүчин хөндлөнгөөс оролцохыг зөвшөөрөхгүй. Удаан хугацааны турш Төвдийн эдийн засаг тогтвортой бөгөөд нийгмийн эв найрамдал, тогтвортой байдал хангагдаж, соёл уламжлалыг хамгаалан, иргэдийн амьдралын түвшин, чанар ихээхэн дээшлүүлсэн нь бүх үндэстний ард түмний чин сэтгэлийн дэмжлэгийг хүлээж, Төвдийн хөгжил дэвшлийг Олон улсын хамтын нийгэмлэг ч хүлээн зөвшөөрч байна. Төвдийн хөгжил дэвшил төв засгийн газрын анхаарал халамж, улс орны ард түмний дэмжлэгээс салж чадахгүй. Энэ жил Төвдөд туслах үндэсний тусламж үзүүлсний 30 жилийн ой тохиож байна. Төвдийн өөртөө засах орон Төвдөд тусламж үзүүлсний 30 жилийн ойн ололт амжилтын үзэсгэлэнг зохион байгуулж байна. Илүү олон гадаадын иргэдийг Төвдөд зочилж, хөгжлийг мэдрэхийг урьж байна." гэсэн байна.
Г.Бямба
Баасан - 05 сарын 08,
2026
Сэтгэгдэл1
Tebdiin hegjil ch gej yu baihab dee!!!Gadaadad baigaa eh orongyi yabj baigaa Dalai lam eh orondoo syyh hyndgyi baihad Hyatadyyd hydal darjin ygeer buu tolgoi ygaa,Muusain nobsnyyd bidniig ch bolob zalgih sanaa agyylaj magadgyi l dee!!daanch sibsegtei Hytadyyd delhiigees esreg ni zytgeed yahab dee!!!!!