ЖЕНЕВ, 2024 оны наймдугаар сарын 30 /Euronews/. “Eurovision” дууны тэмцээнийг Швейцарын гурав дахь том хот болох Базельд зохион байгуулахаар болсныг тэмцээнийг зохион байгуулагчид өнөөдөр мэдэгдлээ.Энэ жил Шведийн Мальмо хотод болсон тэмцээнд Швейцарын дуучин Немо “The Code” дуугаараа тэргүүн байр эзэлснээр тус уулархаг улс 2025 оны тэмцээнийг зохион байгуулах эрхийг авсан юм. Швейцарын оролцогч тус тэмцээнд гурав дахь удаагаа түрүүлсэн нь энэ бөгөөд өмнө нь 1956 онд Лис Ассиа, 1988 онд Селин Дион нар тэргүүн байр эзэлж байв.
Швейцарын өргөн нэвтрүүлгийн корпорац болон Европын өргөн нэвтрүүлгийн холбоо 69 дэх удаагийн “Eurovision” тэмцээнийг 2025 оны тавдугаар сард зохион байгуулах ажээ. Тэмцээн Базель хотоос холгүй орших “St. Jacobshalle” цэнгэлдэх хүрээлэнд болно. Энэхүү цэнгэлдэхийг спортын тэмцээн, урлагийн тоглолтод ихэвчлэн ашигладаг бөгөөд 2018 онд засвар хийсний дараа 12 400 хүний багтаамжтай болжээ.
“Eurovision-2025” тэмцээний хагас шигшээ шатны шалгаруулалт тавдугаар сарын 13-ны мягмар гараг, 15-ны пүрэв гарагт болох бол эцсийн шатны шалгаруулалт тавдугаар сарын 17-ны бямба гарагт болно.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Баасан - 05 сарын 08,
2026
Сэтгэгдэл2
Хамгийн сайн Секс Болзоо сайт тавтай морилно уу -- Top25.fun
ZNAM DA ĆETE MI KASNIJE ZAHVALITI NA OVIM INFORMACIJAMA... TOPLI POZDRAV LJUDIMA EUROPE, HRVATSKE, ZAGREBA, BOSNE, SRBIJE ITD. "" OVO JE IZVRSNA PRILIKA ZA VAS DA DOBIJETE KREDIT OD ALLIANT KREDITNE UNIJE. PRUŽAM VAM PLATFORMU ZA DOVLAČENJE KLIJENATA I PONUDIT ĆU IM KREDIT U DOBROJ VJERI. Imate priliku dobiti kredit u bilo kojoj denominaciji od 2000 (€, $, KUNA) - 5.000.000 (€, $, KUNA) s mogućnostima otplate od 1 godine do 45 godina bez previše obveza. KONTAKT PODACI: WhatsApp: +385-9156-08706 E-pošta: {hybridalliantcreditunion@gmail.com}