2024 оны 8-р сарын 26-ны өдөр Францын Олимпийн хорооны ерөнхийлөгч Давид Лапати Хятадын төв радио телевизийн захиралд захидал илгээж, 2024 оны Парисын Олимпийн наадамд Хятадын тамирчдын гайхамшигт амжилт үзүүлсэнийг дахин өндрөөр үнэлж, Парисын олимпийн үеэр нэвтрүүлэг, сурвалжлагын ажилд гол үүрэг гүйцэтгэсэн Хятадын төв радио телевизэд чин сэтгэлээсээ талархаж байгаагаа илэрхийлье гэжээ.
Тэрээр захидалдаа, "Парисын олимпийн амжилтыг магтан сайшаасан Хятадын Төв Радио Телевизийн захирал Шэн Хайшюн даргад юуны өмнө талархал илэрхийлье. 2024 оны Парисын олимп нь Олимпийн оюун санаа, түүний үнэт зүйлд шинэ түлхэц өгч, Ерөнхийлөгч Бахын удирдлаган дор хэрэгжиж буй "Олимп 2020+5 хөтөлбөр"-тэй нийцэж байна.Хятадын төв радио телевиз Парисын Олимпийн наадмыг дамжуулахад чухал үүрэг гүйцэтгэсэн гэдгийг онцлон тэмдэглэе. Энэ хугацаанд маш сайн ажилласан сэтгүүлч хамт олонд талархал илэрхийлж байна" гэсэн байна.
Г.Бямба
Баасан - 05 сарын 08,
2026
Сэтгэгдэл1
хятадад хамаатай мэдээлэл танай сайтын чухал мэдээлэл болж монгол уншигчдад хүрдэг нь ямар учиртайг нь нэг гоё тайлбарлах боломж байна уу гэж асуумаар байхын???