8-р сарын 31-нд БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо "Соёл иргэншлийн симфони, дижитал мөрөөдлийг дэмжие" уриан дор "Африкийн түншүүд" хэвлэл мэдээллийн арга хэмжээ болжээ. ХКН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны гишүүн, Төв Хорооны Суртал ухуулгын газрын дарга Ли Шүлэй тус арга хэмжээнд видео бичлэгээр оролцож, үндсэн илтгэл тавьсан байна. Бүгд Найрамдах Уганда Улсын Ерөнхийлөгч Ёвери Мусевени, Төв Африкийн Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгч Фостен Арканж Туадера, Сейшелийн Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгч Вавел Рамкалаван нар мөн видео бичлэгээр захидал илгээж, Хятад Африкийн хэвлэл мэдээллийн солилцоог эрчимжүүлж, бодит хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлэв.
Уулзалтад оролцсон зочид хэлэхдээ, "Ши Жиньпин дарга болон Африкийн удирдагчдын стратегийн удирдлага дор Хятад, Африкийн харилцаа Хятад, Африкийн хувь заяаны нэгдмэл цогцыг өндөр түвшинд байгуулах шинэ шатанд орлоо. 2024 оны Хятад, Африкийн хамтын ажиллагааны дээд хэмжээний чуулга уулзалт Бээжинд болох бөгөөд энэ нь Хятад, Африкийн харилцааны хөгжлийн шинэ талбарыг нээж, Хятад, Африкийн хувь заяаны нэгдмэл цогцын бүтээн байгуулалтын шинэ хуудсыг бичих нь дамжиггүй" гэсэн тухай Хятадын Олон Улсын Радио өгүүлсэн байна.
Энэхүү арга хэмжээг Хятадын Төв Радио Телевиз зохион байгуулсан бөгөөд Хятад болон Африкийн 20 гаруй орны олон улсын байгууллага, хэвлэл мэдээлэл, судалгааны төв болон бусад салбарын 200 гаруй төлөөлөгч оролцжээ.
Г.Бямба
Баасан - 05 сарын 08,
2026
Сэтгэгдэл0