sonin.mn

9-р сарын 2-ны үдээс хойш БНХАУ-ын дарга Ши Жиньпин Бээжин дэх Ардын их хурлын ордонд Хятад Африкийн хамтын ажиллагааны форумын дээд хэмжээний уулзалтад оролцож, төрийн айлчлал хийхээр ирсэн Өмнөд Африкийн ерөнхийлөгч Сирил Рамафосатай хэлэлцээ хийжээ.


Ши Жиньпин энэ үеэр тэмдэглэхдээ, "Хятад, Өмнөд Африкийн найрамдал нь үндэсний эрх чөлөөний төлөөх чин сэтгэлийн тэмцэл, харилцан дэмжлэгээс үүдэлтэй, мөн үндэсний хөгжил, бүтээн байгуулалтад харилцан тус дөхөм үзүүлэх, олон улсын шударга төв ёсны төлөөх эв санааны нэгдэл, хамтын ажиллагаанаас үүдэлтэй. Өмнөд Африк бол миний хамгийн олон зочилсон Африкийн орон юм, та бол энэ удаагийн Хятад-Африкийн хамтын ажиллагааны форумын дээд хэмжээний уулзалтаас өмнө Хятадад төрийн айлчлал хийхээр ирж, би хүлээн авсан Африкийн анхны төрийн тэргүүн юм. Шинэ эрин, шинэ аянд Хятад, Өмнөд Африкийн эв нэгдэл, хамтын ажиллагаа бэхжиж байгаа нь хоёр орны ард түмний нийтлэг хүлээлттэй нийцэж, "Дэлхийн өмнөд бүс"-ийн хөгжил дэвшлийн түүхэн үйл явцтай нийцэж байгаа учир, орчин үеийн чухал ач холбогдолтой мөртөө дэлхийн хэмжээнд нөлөө үзүүлж байна." гэсэн байна.


Г.Бямба