ХТРТ-ийн CGTN нь Хятадын Ардын их сургуультай хамтарч, шинэ эриний олон улсын харилцаа холбооны судалгааны хүрээлэнгээр дамжуулан Африкийн интернэт хэрэглэгчдийн дунд санал асуулга явуулжээ. Санал асуулгад оролцогчдын 90.4 хувь нь Хятад Африкийн хамтын ажиллагааны практик, үзэл баримтлал олон улсын үйл хэрэг дэх хөгжиж буй орнуудын хамтын ажиллагаанд жишиг болж, глобал засаглалын тогтолцооны өөрчлөлтөд чухал арга зам хангав гэж үзсэн байна.
Санал асуулгад оролцогчдын 81.7 хувь нь, Хятад улс Африкийг үргэлж хүндэтгэж, хайрлаж, дэмжиж ирсэн бөгөөд Хятадын ард түмэн Африкийн ард түмэнтэй үргэлж санаа зорилт нэг байж, бие биедээ туслалцаж ирсэн гэж үзжээ. Санал асуулгад оролцогчдын 80.9 хувь нь, Хятад улс Африкийн орнуудтай эв нэгтэй хамтын ажиллагаагаа хөгжүүлэхийг Хятад улсын гадаад бодлогын чухал суурь болгож ирснийг сайшаасан гэнэ. Мөн санал асуулгад оролцогчдын 86.3 хувь нь, Хятад улс Африк тивтэй хамтран ажиллах үнэн бодит, дотно үнэнч үзэл ойлголт хэрэгжүүлж ирснийг өндрөөр үнэлж, шинэ эринд Хятад Африкийн нэн нягт хувь заяаны нэгдмэл цогцыг бүтээн байгуулахыг эрмэлзэж буйгаа илэрхийлжээ.
Санал асуулгад оролцогчдын 88.9% нь, Хятад Африкийн хамтын ажиллагаа Африкийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн ерөнхий нөхцөлийг сайжруулж, Африкийн ард түмэнд бодит үр өгөөж авчирсан гэж, 91.6% нь, Хятад Африкийн хамтын ажиллагаа Африкийн дэд бүтцийг сайжруулсан гэж, 74.6% нь, Африкийн орнуудын хүмүүсийн амьжиргааны түвшинг дээшлүүлсэн гэж үзжээ. Африкийн орнуудаас тус санал асуулгад оролцогчид Хятад, Африк ирээдүйд хамтын ажиллагаагаа улам бэхжүүлэхийг хүссэн аж. Ингэхдээ шинжлэх ухаан технологи, эдийн засаг худалдаа, боловсрол, эмнэлгийн тусламж үйлчилгээ, хөдөө аж ахуй зэрэг салбар эхний тавд жагсжээ.
Санал асуулгад оролцогчдын 93.8% нь, Хятад, Африкийн найрсаг харилцаа урт удаан жилийн түүхтэй гэж үзэж, оролцогчдын 89.6% нь, Хятад Африкийн хамтын ажиллагаа Хятад, Африкийн найрамдал, харилцан ойлголцлыг ахиулсан гэж хариулсан байна. Санал асуулгад оролцогчдын 89.2 хувь нь, Хятадын соёлыг танилцуулах үйл ажиллагааг Африкт илүү олон зохион байгуулахыг хүсжээ.
Санал асуулгыг Камерун, Ботсвана, Египет, Этиоп, Гана, Кени, Марокко, Нигери, Өмнөд Африк, Танзани зэрэг Африкийн арван орны 10125 оролцогчдын дунд явуулсан байна.
Г.Бямба
Баасан - 05 сарын 08,
2026
Сэтгэгдэл0