Есдүгээр сарын 3-ны өдөр БНХАУ-ын нийслэл Бээжинд, Японы түрэмгийллийн эсрэг Хятадын ард түмний дайн болон дэлхийн хоёрдугаар дайны ялалтын 79 жилийн ойд зориулсан тусгай симпозиум болжээ.
ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны гишүүн, Төв хорооны Нэгдмэл фронтын ажлын албаны сайд Ши Тайфэн уг арга хэмжээнд оролцсон ба симпозиумд, Төв Хорооны нэгдмэл фронтын ажлын алба, Төв хорооны намын түүх, сурвалж бичгийн судалгааны хүрээлэн, Цэргийн төв зөвлөлийн улс төрийн ажлын албаны хариуцлагатан, дайны эсрэг ахмад дайчид болон залуучууд, оюутны төлөөлөгчид үг хэлж, Японы түрэмгийллийн эсрэг Хятадын ард түмний дайны он жилүүдийг олон талын өнцгөөс дүгнэн, Японы түрэмгийллийн эсрэг Хятадын ард түмний дайн болон дэлхийн хоёрдугаар дайны ялалтын ач холбогдлыг тайлбарласан байна.
Г.Бямба
Пүрэв - 05 сарын 07,
2026
Сэтгэгдэл0