9-р сарын 4-ний үдээс өмнө Хятад улсын дарга Ши Жиньпиний гэргий Пэн Лиюань Сенегалын Ерөнхийлөгчийн гэргий Мари нар Бээжин хотноо хамт үдийн зоог барьжээ.
Хятад, Африкийн хамтын ажиллагааны форумын дээд хэмжээний уулзалтад оролцохоор Ерөнхийлөгч Бассиру Диомае Файег дагалдан Хятадад хүрэлцэн ирж, анх удаагаа Хятадад төрийн айлчлал хийж буй Мари хатагтайг баярлан угтаж буйгаа Пэн Лиюань илэрхийлэв.
Пэн Лиюань хэлэхдээ, "Хятад, Сенегал хоёр улс нь соёлын уламжлал болон бусад тал дээр маш олон ижил төстэй тал бий, хоёр орны ард түмэн нийгэм соёлын харилцааны явцдаа найрамдалт харилцаагаа тасралтгүй гүнзгийрүүлнэ гэдэгт найдаж байна. Би Маритэй хамт эмэгтэйчүүдийн боловсрол, эрүүл мэнд болон бусад чиглэлээр туршлагаа хуваалцаж, Хятад, Африкийн эмэгтэйчүүдийн харилцааг хамтдаа хөгжүүлэхэд бэлэн байна" гэжээ.
Пэн Лиюань удаан хугацааны турш Африкийн орнууд, тэр дундаа Сенегал дахь эмэгтэйчүүд, хүүхдүүдийн талаар анхаарал хандуулж, Сенегалын ард түмний аж байдлыг сайжруулахад Хятад улс дэмжлэг туслалцаа үзүүлж байсан явдлыг Мари өндрөөр үнэлж, хоёр талын солилцоо, хамтын ажиллагааг цаашид эрчимжүүлж, Сенегал, Хятадын найрамдлыг тасралтгүй хөгжүүлэхд бэлэн буйгаа илэрхийлсэн байна.
Г.Бямба
Пүрэв - 05 сарын 07,
2026
Сэтгэгдэл0