sonin.mn

БНХАУ-ын оюуны өмчийн эрхийн үндэсний газар 9-р сарын 4-нд хэвлэлийн бага хурал хийлгэж, оюуны өмчийн эрхийн олон улсын хамтын ажиллагааны талаар танилцуулжээ. 


Хятад улс дэлхийн 80 гаруй орон, бүс нутагтай тогтвортой хамтын ажиллагааны харилцаа тогтоож, уг чиглэлээр өнөөгийн хэрэгжүүлж буй хамтын ажиллагааны хэлэлцээр 200 гаруйг давж, олон талт, хоёр талт зэрэг оюуны өмчийн эрхийн олон улсын хамтын ажиллагааны шинэ тогтолцоог бүрдүүлсэн гэнэ.


Дэлхийн оюуны өмчийн байгууллагаас урьдчилан нийтэлсэн "Дэлхийн инновацийн индексийн тайлан 2024"-д тэмдэглэснээр, Хятад улс дэлхийн топ 100 шинжлэх ухаан, технологийн инновацийн 26 кластертай бөгөөд хоёр жил дараалан дэлхийн түрүүнд жагсаж байгаа аж. Мөн Хятадын таван компани Дэлхийн оюуны өмчийн байгууллагын дэлхийн инновацийн шагналыг хүртсэн байна.


Г.Бямба