НҮБ-д суугаа Хятадын суурин төлөөлөгч Жан Жюнь өчигдөр буюу 12-р сарын 19-ний өдөр Хятад Улс “Галт зэвсгийн тухай протокол”-д нэгдэхийг хүлээн зөвшөөрсөн баримт бичгээ НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерришд өргөн барьжээ.
Жан Жюнь энэ үеэр хэлэхдээ, "Хятадын Засгийн Газар галт зэвсгийн асуудлыг маш чухалчилдаг. Хүн төвтэй, хүний амь нас хамгийн эрхэм гэдэг үзэл баримталж, хууль бусаар галт зэвсэг үйлдвэрлэх, худалдаалахыг эрс эсэргүүцдэг. Манай Улс дотооддоо галт зэвсгийн хяналтыг улам бэхжүүлж, энэ асуудлаар олон улсын хамтын ажиллагаанд идэвхтэй оролцож, үүрэг хариуцлага хүлээж, галт зэвсгээс үүдэлтэй хүчирхийлэл хамгийн бага үйлдэгддэг аюулгүй орнуудын нэг болсон.
Хятад улс “галт зэвсгийн тухай протокол”-д нэгдсэнээр жижиг, хөнгөн зэвсгийн төрлөөр талуудтай солилцоо хийж, хамтын ажиллагаагаа бэхжүүлж, хөгжиж буй орнуудын үндэсний хүчин чадавхаа бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлж, илүү тайван амгалан дэлхий байгуулахын төлөө зүтгэнэ" гэсэн байна.
Г.Бямба
Баасан - 05 сарын 15,
2026
Сэтгэгдэл0