9-р сарын 6-нд 2024 оны Берлиний олон улсын хэрэглээний электроникийн үзэсгэлэн нээгдэв.
Берлинд болж буй Олон улсын хэрэглээний электроникийн үзэсгэлэн нь дэлхийн хамгийн чухал цахилгаан барааны үзэсгэлэн бөгөөд салбарын хөгжлийн жишиг үзүүлэлт гэж тооцогддог. Энэ жил Берлинд болж буй Олон улсын хэрэглээний электроникийнүзэсгэлэнгийн 100 жилийн ой тохиож байгаа бөгөөд энэ удаа хиймэл оюун ухаан ба тогтвортой хөгжил гэсэн хоёр сэдвийн хүрээнд болж байна.
Энэ удаагийн үзэсгэлэнд дэлхийн 139 орны 1800 гаруй оролцогч оролцож буйн дотор хамгийн олон нь буюу 400 гаруй оролцогч нь БНХАУ-ынх аж. Үзэсгэлэнг 180,000 гаруй хүн үзэх төлөвтэй байгаа гэнэ.
Г.Бямба
Пүрэв - 05 сарын 07,
2026
Сэтгэгдэл0