9-р сарын 7-нд, Хятадын Худалдааны яамны дэд сайд, олон улсын худалдааны хэлэлцээний төлөөлөгч Ван Шөүвэнь, Америкийн Худалдааны яамны дэд сайд Мариса Ларго нар БНХАУ-ын Тяньжин хотод болсон Хятад, Америкийн бизнес худалдааны ажлын хэсгийн дэд сайдын хэмжээний хоёрдугаар хурлыг хамтран даргалав. Хоёр орны төрийн тэргүүн нарын Сан Францискогийн уулзалтаар тохиролцсон нийтлэг ойлголтыг хэрэгжүүлэхэд анхаарч, хоёр тал харилцан сонирхсон бодлогын асуудал болон хоёр орны бизнес эрхлэгчдийн дэвшүүлсэн арилжааны тодорхой асуудлаар мэргэжлийн, оновчтой, ажил хэрэгч яриа өрнүүлсэн байна.
Ван Шөүвэнь энэ үеэр хэлэхдээ, "Хятад Америкийн төрийн тэргүүн нарын Сан Францискогийн уулзалт нь хоёр орны эдийн засаг худалдааны харилцааны хөгжлийн чиг хандлагыг тодорхойлсон юм. Энэ оны 4-р сард Хятад Америкийн бизнес худалдааны ажлын хэсгийн дэд сайдын хэмжээний анхны хурал Америкт амжилттай болж өнгөрлөө. Хятад улс АНУ-тай харилцаа холбоогоо бэхжүүлж, хамтын ажиллагаагаа өргөжүүлж, санал зөрөлдөөнийг хянаж, хоёр орны бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагаанд бодлогын сайн орчин бүрдүүлэхэд бэлэн байна" гэв.
Талууд энэ үеэр тус тусын зохион байгуулсан хөрөнгө оруулалтыг дэмжих үйл ажиллагаанд шаардлагатай дэмжлэг үзүүлнэ. Хил дамнасан мэдээллийн урсгал, цар тахлын хяналт хорио цээр, эмнэлгийн тусламж үйлчилгээ, эмэгтэйчүүдийн эрүүл мэнд, эмнэлгийн тоног төхөөрөмж, сэргээгдэх эрчим хүч зэрэг салбар дахь хамтын ажиллагааг эвээр хадгална. Хятад Америкийн аж ахуйн нэгжийн хамтын ажиллагаа, холбох төслүүдийг урагшлуулж, төслийн нэгж нэмж байгуулна. G20, Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагаа болон бусад механизмын хүрээнд хамтын ажиллагааг бэхжүүлнэ гэжээ. Мөн хоёр орны Худалдааны яам Хятад, Америкийн аж ахуйн нэгжүүдтэй харилцаа холбоотой байж, тэдний санал бодлыг сонсоно гэв.
Г.Бямба
Пүрэв - 05 сарын 07,
2026
Сэтгэгдэл2
Mongolhun endsen zarchimaaraa ban busdad tus bolhooshoos gai bolohgui.Buitgii davraard baiggari
Энэ хоёр улс монголыг 34 жил саалын үнээ шиг ашигласаар ирсэн. Одоо ч ашиглаж байгаа.