sonin.mn

Африкийн Мадагаскараас хөлдөөсөн хонины мах 9-р сарын 8-ны өдөр БНХАУ-ын Хунань мужийн Хүншинд ирсэн байна. Энэ нь Мадагаскарын хонины махыг өнгөрсөн онд Хятадад экспортлохыг зөвшөөрсний дараа оруулж буй импортын бүтээгдэхүүний анхны дээж ажээ.


Энэ удаад оруулж ирсэн хонины махыг Мадагаскараас БНХАУ-ын Гуанжоугийн Бай-Юньнисэх онгоцны буудал руу ирүүлсний дараа Хүннаь мужийн Хүншин импортын махны тусгай хяналтын цэгт машинаар тээвэрлэхэд 36 цаг орчим зарцуулсан байна. 


Өнгөрсөн онд болсон Хятад-Африкийн эдийн засаг, худалдааны гурав дахь удаагийн үзэсгэлэнгийн үеэр Хятад улс Мадагаскартай гэрээ байгуулж, хонины махыг Хятадад экспортлох болжээ.



Г.Бямба