АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн талаар үнэн зөв таамагладгаараа алдартай түүхч профессор Алан Лихтман дэд ерөнхийлөгч Камала Харрисыг ялна гэжээ. Тэрээр энэ тухай The New York Times сонинд өгсөн видеондоо дурджээ.
"Камала Харрис АНУ-ын дараагийн ерөнхийлөгч болно, энэ уралдааны үр дүнгийн талаархи миний таамаглал ийм байна" гэж профессор хэлэв.
Түүхч Лихтман Зөвлөлтийн математикч Владимир Кейлис-Бороктой хамтран "Цагаан ордны 13 түлхүүр" нэртэй сонгуулийн урьдчилсан мэдээний тусгай арга зүйг боловсруулсан.
Энэ аргын дагуу эдгээр түлхүүрүүдийн талаас илүү хувийг цуглуулсан нэр дэвшигч ялдаг байна. Үүнд “Улстөрчийн сэтгэл татам байдал”, “Дуулиан шуугиан дэгдээдэггүй”, “Боловсрын болон урт хугацаанд эдийн засагт асуудал гараагүй байх”, “Гадаад бодлогод алдаа гаргаагүй байх” зэрэг шалгуур үзүүлэлтүүд багтсан байна.
Энэхүү аргачлал нь Лихтманд 1984 оноос хойшхи бараг бүх ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг урьдчилан таамаглах боломжийг олгосон. Цорын ганц үл хамаарах зүйл нь 2000 оны сонгууль байсан бөгөөд түүхч АНУ-ын дэд ерөнхийлөгч асан Аль Горыг ялна гэж байсан бол, Жорж Буш ялсан юм. Флоридад болсон санал хураалтын дуулиан шуугиантай дахин тооллогыг харгалзан профессор өөрийн таамаглалаа зөв байсан бөгөөд Бүгд найрамдах намаас нэр дэвшигч ялалт байгуулсан нь хууран мэхлэлтийн үр дүн гэж профессор үзэж байна. 2016 онд тэрээр К.Харрисын өрсөлдөгч Дональд Трампыг ялна гэж таамаглаж байсан.
З.БАТЦЭЦЭГ
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Пүрэв - 05 сарын 07,
2026
Сэтгэгдэл12
Цувдай Туваан огцрохгүй ээ, зайтай зальтай эр, хүний эмчийн мэрэгжилтэй атлаа ХХАА-н дэд са йл, Уул уурхайн сайд нтр болоод байгаам даа ! Чадалтай нь бус зальтай нь явдаг цагт жаалж яваа эр, амжилт хүсье !
ха ха ха, АНУсын АНус нам аргаа барахдаа мэрэгч төлөгчид хүртэл ханддаг болжээ, ха ха ха
Эгэ чинь том судлаач л бодлоо хэлсэн байна ш дээ мангуу ах оросчоон
ялаасай амжилт хүсэе
путин ялна гээд аль хэдийн хэлчихсэн жо байдены бүх хүн дэвшүүлэн гаргаж ирсэн КАМАЛА ялна
Сонгуульд зөвхөн дүр эсгэсэн ардчилагчид ялж байх ёстой юмуу?
Энэ авгай ялвал ирэх дөрвөн жил Украин Оросын дайн үргэлжилнэ.
яргчин ороzыг газрын хөрснөөс арчина их гоё сонсогдож байгааз
байн байн дайтсаар бага орос нь устана
Энэ оросыг үзэн ядаадбайгаа улсууд Украйн явмаар юмаа Очиж байлдаач Монголчууд Оросын хүчээр НҮБ д элсэж тусгаар тогтнолоо олж авсан юм шүү
украйн-бол малороссия шүү дээ ВЕЛИКОРОССИЯ - НЬ НИЙСЛЭЛ МОСКВАТАЙ ОРОСЫГ ХЭЛНЭ украйн гэдэг зах хязгаарын зэрлэг бүдүүлэг оросууд юм байна Орос эх орноо татар монгол напелеон гитлер франц англи турк польш шведээс мянга мянган жил хамгаалж миний гэр орон гэж ирсэн нэгдсэн орос улс 145 сая хүнтэй өргөн уудам нутагтай атомын бөмбөг хиймэл дагуул хөөргөж аж үйлдвэр хаа хөгжүүлсэн хаант засаг социалимт коммунист нийгэм ардчилсан бүхийл нийгмийг дамжсан бутарч сарнидаггүй хүмүүнлэг нийгэм шүү Тэнүүн тэнэгэр тэнгэртэй улс шүү Монголын ард түмэнд ивээлтэй элэгтэй ганц улс
Зөв хэлжээ . Камала Харрис ялна .