9-р сарын 9-нд Хятадын Коммунист намын төв хорооны Ерөнхий Нарийн Бичгийн Дарга, БНХАУ-ын дарга Ши Жиньпин БНАСАУ-ын Хөдөлмөрийн Намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга, Төрийн зөвлөлийн дарга Ким Жон Унд цахилгаан илгээж, БНАСАУ-ын Үндэсний 76 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүлжээ.
Ши Жиньпин мэндчилгээндээ: "Өнгөрсөн 76 жилийн турш Солонгосын Хөдөлмөрийн намын удирдлага дор, Хойд Солонгосын ард түмэн эв нэгдэлтэй байж, үндэсний олон төрлийн үйл ажиллагааг эрчимтэй хөгжүүлэхэд тус дөхөм үзүүлсэн юм. Сүүлийн жилүүдэд Ерөнхий нарийн бичгийн дарга БНАСАУ-ын нам болон ард түмнийг удирдан дагуулж, БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын 8-р их хурал болон өмнөх бүгд хурлуудын үзэл санааг гүнзгий хэрэгжүүлж, бүтээн байгуулалт болон хөгжлийн ололт амжилтуудад хүрсэн байна. Ерөнхий нарийн бичгийн дарга тэргүүтэй Солонгосын Хөдөлмөрийн намын удирдлаган дор, Солонгосын ард түмэн Солонгос маягийн социализмын үйлсийг ахиулах аянд тасралтгүй шинэ ялалтуудыг авчрах нь гарцаагүй гэдэгт итгэлтэй байна.
Хятад, Хойд Солонгос хоёр орон уул ус, гол мөрнөөрөө холбогдож, уламжлалт найрамдал улам батжиж байна. Энэ жил Хятад, Хойд Солонгосын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой, "Хятад, Хойд Солонгосын найрамдлын жил" тохиож байна. Шинэ эрин, шинэ нөхцөл байдалд Хятад улс үргэлжлүүлэн Хятад, Хойд Солонгосын харилцааг стратегийн өндөрлөг болон урт хугацааны хэтийн төлөвийн үүднээс харах болно. БНАСАУ-тай стратегийн харилцаа холбоогоо гүнзгийрүүлж, зохицуулалт, хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, Хятад, БНАСАУ-ын уламжлалт найрамдал болон хамтын ажиллагааны харилцааг хамтаар бэхжүүлэн хөгжүүлж, социализмын үйлсийг хамтаар хөгжүүлэхэд бэлэн байна. Хоёр орны ард түмэнд илүү их үр өгөөжөө өгч, бүс нутаг болон дэлхийн энх тайван, тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтийг ахиулахад улам их хувь нэмэр оруулах болно" гэсэн байна.
Г.Бямба
Сэтгэгдэл4
Соц оо санагалзсан лаларууд хойд солонгос руугаа зайлаарай
Чи соцоо санагалзсан хөгшин эцэг эх хөгшин эмээ өвөөгөө умард со руу явуулаач.
Хөгшин соцууд бол Монголыг хорлож байгаа новшнууд гэдэг нь үнэншдээ. Тэгчээд өмнөд Солонгос, гадаадад очиж эмчлүүлнэ барууны эм витамин баруун солгойгүй гудрана. Та нар муусайн коммунистуудыг ардилалын буян, баруун л амьдруулж өдий зэрэгтэй явуулж байгаа шүү. Ул царайлаад дайн хийж байгаа энгийн номхон хүмүүсийг алж байгаа Оросыг бас өмөөрчнөө олон нүүртэй празитууд.
Манай оркууд маш олон дэмжсэн коммент бичих байхдаа, хар'ая даа !