sonin.mn

НЬЮ-ЙОРК, 2024 оны есдүгээр сарын 10 /TASS/. Америкийн “SpaceX” компани “Polaris Dawn” арилжааны хөтөлбөрийн хүрээнд дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй багийг “Crew Dragon” хөлгөөр сансарт илгээх нислэгийг цаг агаарын таагүй нөхцөл байдлын улмаас хойшлууллаа.




Уг хөлгийг Жон Кеннедигийн нэрэмжит сансрын төвөөс (Флорида муж улс) орон нутгийн цагаар 03:00 цагт “Falcon 9” зөөгч пуужингаар хөөргөхөөр товлосон байв. 




"Polaris Dawn" хөтөлбөрийн хүрээнд тус хөлгийн багийнхныг дэлхийн нам тойрог замд илгээж, түүхэнд анх удаа сансрын нисгэгч биш хүн задгай сансарт гарах ёстой байжээ. Багийн бүрэлдэхүүнд тэрбумтан Жаред Айзекман, нисгэгч, АНУ-ын Агаарын цэргийн хүчний тэтгэвэрт гарсан дэд хурандаа Скотт Потит, инженерүүд болох Сара Жиллис, Анна Менон нар багтжээ.


Д.Жаргал


Эх сурвалж: "Монцамэ" агентлаг