9-р сарын 10-нд буюу өчигдөр Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мао Нинхэвлэлийн бага хурал хийлгэжээ.
Энэ үеэрээ: "АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын Био аюулгүй байдлын тухай хуулийг баталвал энэ нь Хятадын олон компаниудын АНУ-тай хийх бизнесийг хязгаарлах юм биш үү? " гэсэн сэтгүүлчийн асуултад Мао Нин хариулахдаа, "АНУ-ын Төлөөлөгчдийн танхим холбогдох хуулийн төслийг баталж, Хятадын аж ахуйн нэгжүүдийг ялгаварлан гадуурхах арга хэмжээ авахыг бид эрс эсэргүүцэж байна.
Америкийн тал үзэл суртлын өрөөсгөл үзлээ орхиж, зах зээлийн зарчим, эдийн засаг худалдааны дүрэм журмыг хүндэтгэж, холбогдох хуулийн төслөө эргүүлэн татаж, Хятадын компаниудад үндэслэлгүйгээр дарамт шахалт үзүүлэхээ больж, олон орны компаниудад шударга, ялгаварлан гадуурхахгүй бизнесийн орчныг бүрдүүлэх ёстой.
Хятад улс өөрийн орны аж ахуйн нэгжүүдийн хууль ёсны эрх ашгийг тууштай хамгаалахын зэрэгцээ Хятадын аж ахуйн нэгжүүдийн эрх ашгийг хуулийн дагуу хамгаалахыг бид дэмжинэ" гэсэн байна.
Г.Бямба
Пүрэв - 05 сарын 07,
2026
Сэтгэгдэл0