НЬЮ-ЙОРК, 2024 оны есдүгээр сарын 11 /TASS/. Орчин үеийн онолын физикийг үндэслэгч Альберт Эйнштейний АНУ-ын 32 дахь Ерөнхийлөгч Франклин Рузвельтэд (1933-1945) бичсэн захидлыг мягмар гарагт үнэ хаялцуулж, 3.992 сая ам.доллароор худалдсан тухай дуудлага худалдааны “Christie's” ордны цахим хуудсанд мэдээлжээ. Уг захидлын анхны үнэлгээ 4-6 сая ам.доллар байв.
1939 оны наймдугаар сарын 2-ны өдрийн захидалдаа Эйнштейн нацист Германы цөмийн хөтөлбөрийн талаар тайлбарлаж, нацистуудын судалгаа нь цөмийн бөмбөг бүтээхэд хүргэж болзошгүй байгааг бичжээ.
Дуудлага худалдаанд санал болгосон уг захидал нь Эйнштейний Америкийн Ерөнхийлөгчид бичсэн захидлын эх хувилбар ажээ. Эйнштейний шавь, Унгарын физикч Лео Силард хожим нь захидлын агуулгыг баяжуулж Рузвельтэд илгээжээ. Энэ хувилбар нь Нью-Йорк дахь Франклин Рузвельтийн нэрэмжит номын санд хадгалагддаг. Эйнштейний бичсэн захидлын эх хувилбарыг хамгийн сүүлд "Майкрософт" компанийг үүсгэн байгуулагч Пол Аллен /2018 онд таалал төгссөн/ хадгалж байжээ.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Мягмар - 05 сарын 05,
2026
Сэтгэгдэл2
Рузвёлттай найзалдаг унгар гаралтай нэг банкны эзэн тэр захидлыг оруулж өгсөн юм ! Тэгээд Наполёоны алдааг хэлсэн байдаг юм !
Zahidal harilzaa gedeg iim chyhal syy,getel odoo chagiin hymyys ee!!ta nariin byh zyileen chailgaan chaasanii or bolson Kompiutort itgeed heden zyyn jil yabah be?...herhen ene zahidal sig hel hyrgeh be?...tegeed bas herhen yne hyreh be?....................ene bol hooson daatgal hen ch yzehgyi demiirel!!!!hatyy sana;hezee ch ireedyitei bys?...tegeed haanaas bidnii eneederiin ene ikhe medeeleliig ydirddag be?..........................sain bod!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!