Барилга, хот байгуулалт болон Зам тээврийн сайдын хамтарч баталсан стандартаар авто замын бордюр зорчих хэсгээс 15 см-ээс дээш өндөртэй байна гэж заасан байдаг.
Тус стандартын дагуу авто замыг асфальтаар хучихад замын хашлагын ил харагдах өндөр 7-8 см болдог. Ингэснээр ус зайлуулах шугам асфальтан хучилтаас дээш гарахгүй, авто замын засвар, шинэчлэлийн дараагийн ажлуудыг стандартын дагуу чанартай хийдэг.
Олон нийтийн сүлжээнд зарим үед яригдаж байгаа шиг замын хашлага, ус зайлуулах худгийн тагийн өндөр стандартаас зөрсөн зүйл байхгүй гэдгийг холбогдох албаны эх сурвалж хэлж байна. Энэ тухайд нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр “Авто замын асфальт бетон үе авахын өмнө замын хашлага болон худгийн тагуудыг өндөрлөж байж ажлыг гүйцэтгэдэг. Замын ажил дуусахад явган замын гарц болон ус зайлуулах шугам асфальтнаас дээш гарахгүй. Зам дээрх хөндлөн гарсан ус зайлуулах хоолойны шугамаа холбож дуусаад асфальтаа авдаг. Ингэснээр борооны ус зайлуулах таг асфальтнаас доогуур болж стандартад нийцнэ. Нарны замыг засварлаж байхад ч иймэрхүү асуудал цахим орчинд гарч, яригдаж байсан. Гэхдээ иргэд та бүхэн тус замыг очоод үзвэл ажлын стандартыг харах болно” гэсэн юм.
Мягмар - 05 сарын 05,
2026
Сэтгэгдэл10
Асфальтны зузаан хэдэн см байх стандарт байдаг вэ?
Дэлхийд 15-20 см, манайд 5-6 см
10 тонн ачаатай тэрэг ямар зузаантай асфальтан зам дээр явах стандарт байдаг вэ?
Юмыг стандартаар нь хийе гэвэл эхлээд байгаль, цаг уурын нехцел, зам тавьж байгаа херсний шинжийг судалдаг юм. Уун дээр ундэслэн асфальтын зузаан, замын зорилгыг тооцно, Хот дотор 10 тн-ны машин явах нь ховор боловч евлийн хуйтэн, зуны усыг бодох юм бол 10 см тавьсан нь дээр.
Замын нүхийг бөглөж нөхсөн шаваас нөхөөс ганцхан сарын дараа урсаж алга болоод урьдынхаасаа илүү том нүх дахиж үүсээд байдаг нь юуных вэ.Нүхээ зүгээр шороогоор бөглөж бас цавчаа хийж идээд байна уу?
Замын нөхсөн нөхөөсийг сэмхэн хулгайлаад эргүүлж Нямбаатарт зарж бизнес хийдэг бүлэглэл МАН дотор байгаа нь ойлгомжтой байна.
Ус зайлуулах сувагтай замыг хэзээнээс хийж эхлэх вэ..
Хот дотор зам эвдэрдэг гол нэг том шалтгаан бол Нямбаатар тэргүүтэй хотын удирдлагууд барилгын хүнд даацын том тэрэгнүүдийг зориуд явуулж шороо чулуу зам дээр зориуд албаар гоожуулж асгуулан зам эвддэг .Үүний цаана МАН-ын цавчаа мөнгө идэлт харагдаж байна. Ногоон Чойжоо болон бусад МАН-ын хувьдаа барилгын компанитай сайд нартайгаа хамтран нууцаар үүнийг хийдэг.
SO CUTE
УРД НЬ ТЭГДЭГГҮЙ БСН НЬ ГУРИЛДААД БАЙСНИИЙХ УУ ШИНЭ НЭЭЛТ ХИЙЧЭЭ ЮУУУЮЮЮююююююю