Есдүгээр сарын 10-нд БНХАУ-ын Гадаад Харилцааны Сайд, ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны гишүүн, Төв хорооны Гадаад харилцааны ажлын албаны дарга Ван И, Оросын Холбооны Улсын Аюулгүйн Зөвлөлийн нарийн бичгийн дарга Сергей Шойгу нар Санкт-Петербург хотноо уулзжээ.
Ван И хэлэхдээ, "Зуун жилд тохиож байгаагүй томоохон өөрчлөлтийн өмнө, Хятад Оросын харилцаа тогтвортой, эрүүл хөгжлийн хурдаа хадгалсаар байна. Энэ нь хоёр орны төрийн тэргүүн нарын ухаалаг удирдлагын үр дүн юм. Оростой стратегийн харилцаа холбоогоо эрчимжүүлж, Хятад, Оросын аюулгүй байдлын стратегийн зөвшилцөх механизм болон БРИКС-ийн дээд хэмжээний уулзалтын механизмын үүрэг ролийг бүрэн гүйцэтгэж, Хятад, Оросын харилцааны стратегийн агуулгыг тасралтгүй баяжуулахыг Хятад улс хүсэж байна.
БРИКС-ийн дарга орон ОХУ-ыг Хятад улс дэмжих бөгөөд БРИКС-ийн орнуудтай харилцан итгэлцсэн, хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, БРИКС-ийн механизмыг шинэ хүчний чухал зам суваг, "Дэлхийн өмнөдийн орнууд"-ийн эв нэгдэл, хамтын ажиллагааны чухал тавцан, "Том БРИКС"-ийн хамтын ажиллагааны шинэ хэтийн төлөв болгон бүтээн байгуулах болно" гэсэн байна.
Сергей Шойгу хэлэхдээ, "Орос, Хятад хоёр орон дээд түвшний хэлхээ холбоогоо хадгалж, олон салбарын хамтын ажиллагаа баялаг үр дүнтэй байгаа нь Орос, Хятадын стратегийн зохицуулалт өндөр түвшинд байгааг харуулж байна. ОХУ-ын БРИКС-ийн дарга орны үүрэг гүйцэтгэхийг дэмжиж буй Хятад улсад талархаж байна. Хятадын талтай стратегийн харилцаа холбоо, хамтын ажиллагаагаа үргэлжлэн эрчимжүүлж, ирэх сар Казань хотноо болох БРИКС-ийн удирдагчдын дээд хэмжээний уулзалтыг амжилттай зохион байгуулахад Оросын тал бэлэн байна" гэв.
Олон талт үзлийг үргэлжлүүлэн сурталчилж, хэрэгжүүлнэ гэдгээ хоёр тал илэрхийлсэн байна. Хятад Улсыг дэмжиж, ШХАБ-ыг өндөр үр ашигтай, ажил хэрэгч, эв нэгдэлтэй байлгаж, дэлхий дахинд илүү тогтвортой байдлыг бий болгохын тулд Орос улс үргэлжлэн хичээн ажиллана хэмээн онцолжээ.
Г.Бямба
Мягмар - 05 сарын 05,
2026
Сэтгэгдэл5
Зуунижилд тохиож байгаагуй томоохон оорчлолтийн омно гэж байна шуу Монголчууд бид хэр бэлэн байнаа Ногоо л 90 ээд оны узэл сурталжсан сэтгэхуйтэй бие биентэйгээ хэоэлдсээр Дэлхийн дайн ч болж магадгуй байна ш дээ Хот бэлэн уу Бордюр л ярьсаар
Комунизм гэж айлгаад байж байна.Тэр нь одоо хэзээ ч ирэхээргүй хол одсон
Соёлын тэргүүний Цаатан сайхан ах минь
Бөөлжис хүрэм бөгс долоосон бялдаг хөдөөний оркууд
Хоер хорш уулзаад л Манай батлан хамгаалах яам НАТО той найзлаад л Ардын хуухэд бор цэргуудээ дайнд явуулах гээд байна уу Нау Варынхан мэдээж явахгуй