sonin.mn

Есдүгээр сарын 9, 10-нд БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо болсон Хятадын Үндэсний боловсролын хуралд БНХАУ-ын дарга, ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин оролцож, илтгэл тавьжээ.




Ши Жиньпин илтгэлдээ, "Боловсролтой хүчирхэг улс байгуулах нь Хятад маягийн орчин үеийн шинэчлэлээр хүчирхэг орны бүтээн байгуулалт, үндэстний сэргэн мандлын аугаа үйлсийг иж бүрэн ахиулахын тэргүүлэх үүрэг, бат бөх суурь бөгөөд стратегийн тулгуур юм. Товлосон зорилтынхоо төлөө баттай урагшлах хэрэгтэй. Шинжлэх ухаан технологи боловсролоор улсаа хөгжүүлэх стратеги, боловсон хүчнээр улсаа хүчирхэгжүүлэх стратеги, бүтээлч хөдөлгөх хүчний хөгжлийн стратегийг уялдаатай хэрэгжүүлж, боловсролын хөгжил, шинжлэх ухаан технологийн инноваци, боловсон хүчин бэлтгэхийг цогцоор нь ахиулах хэрэгтэй.

Ард түмэн төвтэй үзэл баримтлалыг баримталж, боловсролын олон нийтийн үйлчилгээг улам хүртээмжтэй, боломжтой, дөхөм болгож, боловсролын шинэчлэл хөгжлийн ололт амжилтыг нийт ард түмэнд улам илүү, тэгш байдлаар хүртээх ёстой" гэсэн байна.



Ши Жиньпин мөн илтгэлдээ, багш нарын үзэл суртлын бүтээн байгуулалтыг чангатгах хэрэгтэй гэжээ. 


Г.Бямба