Есдүгээр сарын 10-нд, Испанийн хөлбөмбөгийн Ла лигийн тэмцээнийг ХТРТ-ийн бүх хэвлэл мэдээллийн платформаар уг тэмцээнийг дамжуулан мэдээлэх болсноо Хятадын төв радио телевиз болон Испанийн мэргэжлийн хөлбөмбөгийн холбоо хамтдаа зарласан байна.
ХКН-ын Төв Хорооны Суртал ухуулгын яамны орлогч сайд, Хятадын Төв радио телевизийн захирал Шэнь Хайшюн, Испанийн мэргэжлийн хөлбөмбөгийн холбооны дарга Тебас нар мөн өдөр Бээжинд хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зуржээ.
Шэнь Хайшюн Тебастай уулзах үеэр хэлэхдээ, Испанийн мэргэжлийн хөлбөмбөгийн лигийн холбоотой байх хамтын ажиллагааг ХТРТ дээд хэмжээнд чухалчилж, өргөн цар хүрээтэй ажил хэрэгч хамтын ажиллагаагаар хоёр орны ард түмний гүн зузаан найрамдлыг тасралтгүй урагшлуулахад бэлэн байна гэжээ.
Г.Бямба
Мягмар - 05 сарын 05,
2026
Сэтгэгдэл0