9-р сарын 11-нд Санкт-Петербургт БРИКС-ийн орнуудын аюулгүй байдлын дээд түвшний төлөөлөгчдийн 14 дэх удаагийн хурал болжээ.
Хурлыг ОХУ-ын Аюулгүйн зөвлөлийн нарийн бичгийн дарга Шойгу даргалж, ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны гишүүн, Төв хорооны гадаад харилцааны ажлын албаны дарга Ван И, Бразилийн Ерөнхийлөгчийн тусгай зөвлөх Аморим, Энэтхэгийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Довал, Өмнөд Африкийн Ерөнхийлөгчийн Тамгын газрын сайд Энтшавени, Египтийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ерөнхий нарийн бичгийн дарга Элдин, Арабын нэгдсэн Эмират улсын Үндэсний аюулгүй байдлын дээд зөвлөлийн ерөнхий нарийн бичгийн дарга Шамси, Ираны Үндэсний аюулгүй байдлын дээд зөвлөлийн нарийн бичгийн дарга Ахмадиан, Этиопын үндэсний аюулгүй байдлын газрын дарга нар хуралд оролцов. Уулзалтаар дэлхийн аюулгүй байдлын эсрэг заналхийлэл, терроризмын эсрэг болон сүлжээний аюулгүй байдал, дэлхийн засаглал болон бусад асуудлаар санал бодлоо гүнзгий солилцож, энэ онд Казань хотноо болох БРИКС-ийн орнуудын удирдагчдын дээд хэмжээний уулзалтад улс төрийн шаардлагатай бэлтгэлийг хийсэн байна.
Г.Бямба
Мягмар - 05 сарын 05,
2026
Сэтгэгдэл1
Энэ Бриксийн орнууд үйл ажиллагаагаа жоохон түргэвчилмээр юм. Тодорхой хийж байгаа юм байна уу?