Дараах дөрвөн замыг энэ долоо хоногт буюу есдүгээр сарын 13-ны 23:00 цагт хааж, 16-ны 06:00 цагт нээнэ.
Офицерын тойргоос Чулуун овооны тойрог хүртэл;

Саппорогийн уулзвараас ГССҮТ-ийн уулзвар хүртэл;

Зурагтын эцсээс Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо хүртэл;

"Шангри-Ла" төвийн уулзвараас Парисын гудамж хүртэлх авто замыг тус тус шинэчлэх юм.

Ингэхдээ инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальт бетон хучилтын түвшинд тааруулах, хашлага солих зэрэг ажлыг гүйцэтгэнэ. Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.
Мягмар - 05 сарын 05,
2026
Сэтгэгдэл1
Яг түгжрэл ид дундаа орох үед МАН-ын хан газар хадраад түгжрэлээ зориуд өөрсдөө нэмээд эхлэх юм.Энд МАН-р дамжуулан гадаадын бодлого хэрэгжээд яваад байгаа юм биш биз..