Есдүгээр сарын 11-нд Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын эмэгтэйчүүдийн форум БНХАУ-ын Шаньдун мужийн Чиндао хотод нээгджээ.
нээгджээ.
Ши Жиньпин уг нээлттэй холбогдууланбаярын захидал илгээсэн ба үүндээ "Эмэгтэйчүүд бол хүн төрөлхтний соёл иргэншил, нийгмийн хөгжил дэвшлийн чухал дэмжигч бөгөөд амьдралын бүхий л салбарт гарамгай амжилт бүтээл гаргаж ирсэн. ШХАБ-ын эмэгтэйчүүдийн форум зохион байгуулагднаас хойш, олон орны эмэгтэйчүүд "Шанхайн үзэл баримтлал"-ыг баримталж, ШХАБ-ын хувь заяаны нэгдмэл цогцыг бүтээн байгуулахад жинтэй хувь нэмрээ оруулсаар ирсэн юм. Энэхүү форум нь олон орны ард түмний найрсаг харилцаа, чин үнэнч хэлхээ холбоог сайжруулахад нааштай үүрэг гүйцэтгэж, ШХАБ-ын хүмүүнлэгийн хэлхээ холбоог урагшлуулахад шинэ эрч хүч өгч байна. Дижиталаар дамжуулан технологийн шинэчлэл, эмэгтэйчүүдийн үйл хэргийн хөгжлийг ахиулж, илүү үзэсгэлэнтэй Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын том гэр бүлийг хамтаар бүтээн байгуулахын тулд талуудтай хамтаар хүчин зүтгэхэд Хятад улс бэлэн байна" гэсэн байна.
Г.Бямба
Мягмар - 05 сарын 05,
2026
Сэтгэгдэл0