sonin.mn

9-р сарын 12-нд 2024 оны дэлхийн аж үйлдвэрийн интернетийн бага хурал БНХАУ-ын Ляо Нин мужийн Шэньян хотод нээгджээ.



Энэ удаагийн бага хурлыг “Ухаалаг технологиор үйлдвэрлэлээ сэргээж, хуучныг шинэчилье” уриан дор зохион байгуулж буй бөгөөд тус хурлаар "Үйлдвэрлэлийн интернет болон цахилгаан эрчим хүчний аж үйлдвэрийн нэгдсэн хэрэглээ", Үндэсний тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлийн дижитал нийлүүлэлтийн сүлжээний платформ зэрэг олон шинэлэг үр бүтээлийг нийтэлж, Үндэсний аж үйлдвэрлэлийн нүүрстөрөгчийн үндсэн мэдээллийн санг онлайнаар ажиллуулж эхэлсэн байна.




Хурлаар аж үйлдвэрийн интернетийн салбарын шинэлэг ололт амжилт, хөгжлийн үр дүн болон цаашдын чиг хандлагыг бүх талаар, олон өнцгөөс танилцуулж, шинэ үеийн мэдээллийн технологиор дамжин уламжлалт үйлдвэрлэлийг өөрчлөн шинэчлэхийг онцолж, шинжлэх ухаан, технологийн шинэчлэлээр аж үйлдвэрийн хөгжил шинэчлэлийг удирдан дагуулж, хуучин аж үйлдвэрийн баазыг тасралтгүй сэргээн хөгжүүлэх бодит байдлыг бий болгох гэнэ.


Г.Бямба