Есдүгээр сарын 12-нд 2024 оны Хятадын олон улсын үйлчилгээний худалдааны экспо нээгджээ.
БНХАУ-ын дарга Ши Жиньпин БНХАУ-ынХудалдааны яам, Бээжин хотын ардын захиргаа хамтран зохион байгуулж буй уг экспод баяр хүргэсэн захидал илгээсэн ба үүндээ: "Хятад улс олон улсын үйлчилгээ худалдааны экспог 10 удаагаа амжилттай зохион байгуулж байгаа нь Хятадын үйлчилгээний салбар, үйлчилгээ худалдааны чанар чансаа үсрэнгүй хөгжиж буйн тод илрэл, нээлттэй хэлбэрийн дэлхийн эдийн засгийг байгуулахад эерэг хувь нэмэр оруулж буйг харуулж байна. Хятад улс өндөр түвшинд нээлттэй байх замаар өндөр чанартай хөгжлийг ахиулж, дээд түвшний нээлттэй тогтолцоо, механизмыг боловсруулж, үйлчилгээ худалдааг улмаар шинэчлэн сайжруулж, олон улсын өндөр стандарт бүхий эдийн засаг, худалдааны дүрэм журамтай идэвхтэй нийцүүлж байна. "гэсэн байна.
Уг экспо "Дэлхий дахинд үйлчилж, үр ашгаа хамтдаа хуваалцъя" уриан дор болж буй ажээ.
Г.Бямба
Мягмар - 05 сарын 05,
2026
Сэтгэгдэл0