Зарим хүмүүс зөвхөн өөрийгөө хайрлаж амьдардаг. Зарим нь нэг хүнд бүх хайраа зориулдаг. Бас зарим нь гэр бүлээ хайрласаар дуусдаг. Харин онцгой нэгэн л өөрийн зүрх сэтгэлд байгаа хайр, энэрэлээ бүгдэд өгч амьдардаг юм байна хэмээн энэхүү чимээгүй гавьяатантай ярьж суухдаа бодож суулаа. Учир нь бидний хэлж заншсанаар “Улаан чулуутын хогийн цэг”-ийн хүүхдүүдийн төлөө Жулиа Вэлүү өөрийн амьдралын 14 жилийг зориулжээ. Өглөө бүр тэр хүүхдүүдийн тухай бодож сэрж, орой бүр тэдний төлөө маргааш хийх ажлаа төлөвлөж амьдарсан тухайг нь сонсоод гайхалтай гэхээс өөр үг олдсонгүй. Тиймээс бид энэ удаагийн “Амьдралын тойрог” буландаа Вэлүү сангийн тэргүүн Жулиа Вэлүүг онцолж, түүний ээдрээтэй бөгөөд гайхалтай амьдралын түүхээр аялуулахаар бэлдлээ.
Төсөөлөөгүй амьдралаа бүтээж явна

Гурван настай эмнэлэгт хэвтэж байгаа Жулиа.
1960 оны намар Канадын нэгэн жижиг тосгонд зургаан хүүхэдтэй айлын отгон охин болж Жулиа Вэлүү мэндэлжээ. Жулиа Вэлүүгийнх ядруухан айл байсан гэдэг. Түүний аав экскаваторын жолооч, ээж нь олон хүүхэдтэй учир гэртээ хүүхдүүдээ асарч, халамжлан өдөр хоногийг өнгөрөөнө. Жулиа Вэлүү хоёр настай байхдаа хүндээр өвдөж эмнэлэгт хүргэгджээ. Учир нь түүний зүүн гар үрэвсэж, амь нас нь үхэл амьдралын зааг дээр дэнчигнэж байж. Харин энэ үед түүний аав өөр хотод ажиллахаар болж, Жулиа Вэлүүг эмнэлэгт үлдээн нүүжээ. Тэрээр зургаан нас хүртлээ эмнэлэгт өнчин хүүхэд шиг амьдарсан гэдэг.
Энэ тухайгаа “Би есөн удаа сэхээнд орж, дөрвөн удаа хагалгаанд орсон. Энэ үед бүх хүн намайг үхнэ гэж боддог байсан гэдэг. Бие минь өвдөхөөс гадна ээж, аавыгаа санаж, бэтгэрч дөрвөн жилийг эмнэлэгт өнгөрөөсөн. Эмнэлгээс гарахад үс минь бууралтаж, зургаан настай хэр нь хоёр настай хүүхэд шиг биетэй болсон байсан.
Энэ үеийн дурсамжаас нэг зүйлийг маш тод санадаг юм. Ээжийн минь найз намайг эмнэлгээс гаргаж, гэр рүү минь хүргэж өгье гэхэд би итгээгүй. Учир нь ээж, аав хоёр минь намайг хоёр удаа л эргэж ирсэн. Би өөрийгөө бараг өнчин гэж боддог байсан” гэсэн юм. Элбэг хангалуун биш ч элэг бүтэн амьдрахын сайхныг тэрээр ийнхүү мэдэрч хүүхэд насаа өнгөрөөжээ. Жулиа Вэлүү хичээнгүй хүүхэд байсан гэдэг. Тиймээс ч тэрээр гэрээсээ ганцаараа их сургуульд элсэн суралцсан байх. 1979 онд англи хэлний багшаар суралцахаар Cassiar хотыг зорьжээ. Харин энэ үед өөрийн нөхөр Chelvan Veloo-тэй танилцаж, 1979 оноос эхлэн үерхэж, 1986 онд гэрлэжээ. Өдгөө тэд 38 жилийг хамтдаа туулжээ. Тэд хоёр хүүхэдтэй.
Түүний нөхөр Chelvan Veloo 1957 онд төрсөн бөгөөд дөрвөн настай байхад нь аав нь, 10 настай байхад нь ээж нь нас барсан байна. Ингээд тэрээр эмээ болон ахтайгаа хамт өсжээ. Энэ нь тэднийг өнчин болон ядуу хүүхдүүдэд туслахад нөлөөлжээ.
Жулиа Вэлүү 2010 онд нөхрийн хамтаар Монголд ирж “Вэлүү сан” ТББ санаачилж, англи хэлний багшаас сайн дурын ажилтан болж, төсөөлөөгүй амьдралыг бүтээж яваа аж. Энэ тухайгаа “Би эмнэлэгт хоёр жил ганцаараа амьдарсан. Харин нөхөр маань аав, ээжгүй өссөн. Бид хоёрын хүүхэд насны амьдрал хэцүү байсан. Тиймээс өөрсөд шигээ хүүхдүүдэд тусалмаар байсан. Ингээд 2006 онд АНУ-д албан ёсоор Вэлүү сангаа байгуулж, ашгийн бус байгууллага хэмээн бүртгүүлж байсан. 2012 онд Канадад байгуулсан. Мөн зүүн өмнөд Азийн Малайз зэрэг улсын зорилтот бүлгийн хүүхдүүдэд тусалдаг байсан. Харин 2012 онд Монгол Улсад албан ёсоор Вэлүү сангаа байгуулсан” гэсэн юм.
Жулиа Вэлүүгийн нөхөр Оюутолгойн анхны инженерүүдийн нэг

Жулиа Вэлүүгийн Монгол Улстай холбогдох болсон шалтгаан нь түүний нөхөр Chelvan Veloo-той холбоотой. Учир нь түүний хань Chelvan Veloo Оюутолгойн уурхайн анхны инженерүүдийн нэг. Энэ тухай Жулиа Вэлүү хэлэхдээ “2007 онд Рио тинтогоос манай нөхөрт ажлын санал тавьсан. Монгол Улсад бид шинэ уурхайн ажил эхлүүлэх гэж байна.
Баяжуулах үйлдвэрийн бүтээн байгуулалт, болон үйл ажиллагааг таныг хариуцаж ажиллахыг урьж байна гэсэн. Бид саналыг хүлээн авсан. Гэвч визний асуудал үүсэж, 2010 оны өвөл Монгол Улсад ирж байсан” гэсэн юм.
Тэд Монголд гурван жил амьдрах төлөвлөгөөтэй ирж байсан ч өдгөө 14 жил амьдарчээ. Монголд үлдэх болсон шалтгаан “Улаан чулуут”-ын хогийн цэгтэй холбоотой аж. Хүний тавиланг олж төрөх нь атга будаа дээш цацахад ганцхан ширхэг нь зүүний үзүүр дээр тогтож үлдэхтэй адилхан ховорхон хувь заяа гэдэг. Гэхдээ их хувь заяа нь олдож хүн боллоо ч туулах амьдрал нь өөр байдаг. Зарим хүнийг төрөхөд идэх хоол, өмсөх хувцас, өвлөх хөрөнгө нь бэлэн байдаг бол заримд нь оноож өгсөн нэр, олдсон бие хоёроос өөр зүйл байдаггүй. Тэгвэл бидний хэлж заншсан “Улаан чулуут”-аас амьжиргаагаа залгуулж, амьд явахын төлөө өдөр бүр хог түүх хэдэн зуун хүн амьдардаг. Тэнд амьдардаг хүүхдүүдийг хувь тавиланг Жулиа Вэлүү өөрчилж чадсан юм. Учир нь түүний байгуулсан цэцэрлэгт 2000 хүүхэд хүмүүжиж төгсчээ. Харин тэдний хамгийн том нь 11 дүгээр ангийн сурагч болсон байна.
Энэ тухайгаа Жулиа Вэлүү “Анх Чингис хаан олон улсын нисэх буудал дээр буухад хүмүүсийн амьдрал нь боломжийн юм шиг харагдсан. Гэвч бид монголд ирэхээсээ өмнө Монгол руу дөрвөн тонн хувцас, дулаан хөнжил ядуу хүмүүст өгье гэж бодож ачуулсан байсан.
Удалгүй хувцас хэрэглэлээ өгөх хүмүүс хайж эхэлсэн. Тэр үед “Улаан чулуут”-ын хогийн цэг гэж бий. Тэнд хандивлахыг зөвлөсөн. Гэтэл тэр газар бяцхан хүүхдүүд галгүй хүйтэн гэрт, хоол ундгүй амьдарч байсан. Мөн тэнд ажилладаг эмэгтэй, маш хүн нөхцөлд ихэр хүүхдүүдтэйгээ амьдарч байхыг харсан. Тэр хэлэхдээ хүүхдүүд маань дөрвөн сарын зөрүүтэй ах, дүү гэсэн юм. Тийм зүйл байх боломжгүй шүү дээ гэхэл тэрээр “Охиноо хогон дундаас олсон юм аа” гэхэд би маш их цочирдсон. Яагаад хүмүүс нялх хүүхдээ хог руу хаясан, яагаад идэр есийн хүйтэнд хувцасладаггүй юм бэ гээд гунигласан. Мөн асран хамгаалагч буюу эцэг эх нь тэнд хог түүж амьдралаа залгуулдаг хүүхдүүд олон байсан. Хүүхэд байхад тоглоод л идээд л амьдарч байвал жаргалтай байдаг. Гэвч хогийн цэгт, сургуульд сурахгүй өсөж, хүмүүжвэл насанд хүрч нийгэмд гарч бие даан амьдрах нь хэцүү. Тэдгээр хүүхдүүд магадгүй “Улаан чулуут” -аас амьдралаа залгуулж буй хүмүүсийн ирээдүй болох магадлалтай. Тиймээс би тэр хүүхдүүдийн ирээдүйг өөрчилье. Тэдэнд боломж олгоё хэмээн зорьж, цэцэрлэг байгуулсан” гэсэн юм.
Олон хүүхдийн гарыг нь ганзганд, хөлийг нь дөрөөнд хүргэжээ
Хүүхдүүдийг дулаан гэрт, гэдэс цатгалан байлгахаар анх хоёр гэр бариад үйл ажиллагаагаа эхэлжээ. Удалгүй цэцэрлэг байгуулах ажилд ханцуй шамлан орсон гэдэг. Харин энэ үед сайхан сэтгэлт хүмүүсийн туслалцаагаар цэцэрлэгийн байрыг үнэгүй өгсон байна. Энэ тухайгаа тэрээр “Ямартай ч халуун хоолтой, аюулгүй, хоргодох дулаан байр барих хэрэгтэй юм байна гэж бодсон. Ингээд бид хамгийн анх хоёр гэр бариад үйл ажиллгаагаа эрхэлж байсан.
Харин найз маань цэцэрлэг барьвал Засгийн газраас багахан дэмжлэг үзүүлдэг гэж зөвлөсөн. Тэгээд л цэцэрлэг барихаар чармайж эхлэхэд олон хүнээс хандив цуглаж, ажил хурдан бүтсэн дээ. 2013 онд манай цэцэрлэгийн анхны байрыг Монголд ажиллаж байсан америк хүмүүс хандивласан.
Зургаан чингэлгээс бүрдэх зөөврийн байшинг хашаандаа авчраад, халаалт, бохирыг төвийн шугам шиг цогц шийдсэн. Галлаж утаа гаргахгүй, ил жорлонгүй тул хөрс, агаар бохирдуулахгүй. Гэр хороололдоо анхны гэгдэх 2-5 настанд зориулсан хэмжээтэй, ариун цэврийн хэрэглүүрүүдийг бүрдүүлсэн. “Нарны хүүхдүүд” албан ёсоор цэцэрлэгийн үйл ажиллагаа эхэлж, хогийн цэг дээрх бяцхан хүүхдүүдийг авчирсан. Хүүхдүүд гадаа даарахгүй, тэжээллэг хоол идэхийг харах сайхан байсан. Хоногийн хоолны хэрэгцээгээ зөвхөн цэцэрлэгээс хангах хүүхэд олон байсан” гэсэн юм. Тодруулбал, анх албан ёсоор Нарны хүүхдүүд цэцэрлэгийг байгуулж 90 орчим хүүхэдтэй үйл ажиллагаа эрхэлдэг байжээ. 2018 онд Улаан чулуутынхаа урд аман дээр Нарны хүүхдүүд II цэцэрлэгийг байгуулсан байна. Тус цэцэрлэгт нь 250 орчим хүүхэд хамрагддаг. Харин хогийн цэгээсээ анхны боловсон хүчнээ бэлтгэж байжээ. Галчаар ажилд орсон эмэгтэй өдгөө цэцэрлэгийн дарга болсон тухай ч тэрээр ярьж байлаа. Мөн тэднийг "хүүхдүүдээр далимдуулж мөнгө олж байна" гэж хардаг хүмүүс байдаг аж. Энэ талаар “Хүмүүс биднийг баян гэж хардаг. Мөн хүүхдүүдээр дамжуулан мөнгө олж байна гэдэг. Гэвч бид баян хүмүүс биш. Бидний зорилго бол хүнд нөхцөлд байгаа хүүхдийн амьдралд багахан ч болов туслах. Заримдаа ажилчдын цалин болон хүүхдүүдийн хоолны зардал олох гээд нойр хүрэхгүй байх үе ч байсан. Гэхдээ энэ хоёр давхар байшингийн булан бүрд хүүхдийн инээд цалгиж байгаа нь намайг үргэлжлүүлэн ажиллах урам зориг өгдөг” гэсэн юм.
Морин аялал зохион байгуулж, санхүүжилтээ олж байна

Цэцэрлэгээ нээснээс хойш ажилчдынхаа цалинг нэг ч удаа хоцроогоогүй байна. Сүүлийн жилүүдэд санхүүгийн эх үүсвэрээ өөрөөр шийдэх болжээ. Энэ тухай “Улсын нэгжид үйл ажиллагаа эрхэлдэг тул хувьсах зардал төрөөс олгодог. Хүүхдийн хоол, сургалт, хэрэглээ болон ахуйн зардалд сар тутам 15 мянган ам.долларын урсгал зардал шаардагддаг. Тиймээс жил бүр жуулчдыг хамарсан морин аялал, гала тоглолт зохиож, төсөв бүрдүүлдэг. Хөрөнгө босгох боломжит аргыг сүвэгчилдэг гэх үү дээ” хэмээн баяртайгаар ярив.
Тэр монгол хэл сайн сурчээ. Ярианы 95 хувийг монгол хэлээр өрнүүлсэн юм. Мөн “Нарны хүүхдүүд” цэцэрлэгийг төгссөн гурван сурагч нэгдүгээр ангиас эхлэн хотын төвийн хувийн сургуульд 100 хувийн тэтгэлгээр суралцаж буй. Тэд хүүхдийг цэцэглэгт сургаад, сургуульд чиглүүлэн орхихыг хүсээгүй байна.
Сургуульд элслээ гээд боловсролоор бүрэн хангагдахгүй. Шинэ тутам мэдээлэлтэй байхын тулд соён гэгээрүүлэх ном товхимол, сургалт, клуб, дугуйлан, интернэтийн баялаг мэдээлэл хүүхдэд хэрэгтэй. Гэтэл тэдэнд компьютер байхгүй. Барааг нь хараагүй хүүхэд ч бий. Гэдэс гарч чадахгүй байхад бусад нь дэндүү тансаг хэрэглээ шүү дээ. Тиймээс Вэлүү сангийнхан дээрх асуудалд мөн гарц гаргажээ. Цэцэрлэгийнхээ ард хоёр давхар байр барьж номын сан, сургалтын төв эрхлэх болсон аж. “3000 монгол ном, 7000 англи хэл дээрх номыг хандиваар цуглуулсан. Интернэтэд холбогдсон таван компьютертой учраас бие даалт хийх, шивж сурах гэх мэт ур чадвараа хөгжүүлэх боломжтой. Өнгөрсөн жил “Томьёо” аппликэйшнийг санаачлагчид гурван таблет, элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэх цахим хичээлийг хандивласан. Сурагчдад маш өгөөжтэй. Зөвхөн хүүхдүүд гэлгүй насанд хүрэгчид зориулсан ном цугларч, үйл ажиллагаа улам тэлж байна”гэсэн юм. Түүнчлэн ариун цэврийн өрөөг тусгай хэрэгцээтэй хүнд зориулж байгуулсан нь сэтгэлд дулаан санагдлаа. Тэнд сэтгэл зүйч ажиллах бөгөөд англи, солонгос хэлтэй учраас гурван төрлийн сургалт хариуцан ажилладаг. “Багаас ахлах ангийн сурагчид сургалтад хамрагддаг. Хүүхдүүд сэтгэл хөдлөлөө сайн дадлаар илэрхийлж сурах, өөрийгөө ойлгох чадваруудад суралцаж, сурснаа хуваалцдаг болж төлөвших нь чухал. Солонгос хэлний эхний ангид 23 хүүхэд сурсан. Харин англи хэлийг A1, A2 түвшинд сурч байгаа” гэсэн юм. Мөн 2014 оноос Цонжин болдогт хүүхдүүдийг зусланд амрааж, гадаад хүүхдүүдтэй нөхөрлүүлж, англи хэлний ярианы чадварыг нь сайжруулахаар ажиллаж буй.
Залуусыг сургаж, ажилтай болгожээ

2021 онд Гандисийн олон нийтийн номын сан байгуулав.
Хүүхэд, цэцэрлэг, сургуульд хамрагдсан бол аав, ээж нь ажил хийх хэрэгтэй. Тэгвэл эрэгтэйчүүдийг сургалтад хамруулан уул уурхайн компанид ажилд зуучилжээ. Харин эмэгтэйчүүдийг ногоо тарих, лаа хийх, оёдол, эсгүүрийн сургалтаар чадавхжуулж, заримыг нь ажилд авсан байна. Тэд төсөл бичиж, “Канадын сан”-гаас долоон оёдлын машин төсөвлүүлж, оёдлын цехтэй болжээ. Үндэсний хувцас, ажлын хувцас, цүнх, хөшиг гэх мэтийг захиалгаар оёно. Өнгөрөгч жил 500 дээл худалдаалж, мөн 500-г зорилтот бүлгийн хүүхдүүдэд хандивлажээ. Тодруулбал хоёр дээлийн үнээр нэгийг худалдан аваад, нөгөөг нь хандивлах журмаар явдаг байна. Үүний жишээ бол “Нарны хүүхдүүд” цэцэрлэгийн туслах тогооч Э.Эрдэнэцэцэг “Нөхөр бид хоёр ажилтай болохын тулд орон нутгаас нүүж ирсэн. Гэтэл хүүхдийг маань цэцэрлэг аваагүй, их мөнгө шаарддаг юм билээ. Нөхөр маань хөгжлийн бэрхшээлтэй, зөвхөн машин л барьж чаддаг. Би гэртээ гурван хүүхдээ харж хэсэг байсан. Хорооноос энэ цэцэрлэгийн тухай мэдээлэл авч, уулзсан. Манайхыг зорилтот бүлэг гэж үзсэнээр хүүхдүүдийг маань цэцэрлэгтээ хамруулсан. Улмаар би энд ажилтай болов. Нөхөр маань сургалтад хамрагдаад уурхайд том машины жолооч хийж байна. Орлого сайжирч, байшин барьж эхэлсэн. Хүүхдээ цэцэрлэгт хамруулснаар өрхийн санхүүд том нөлөө үзүүлдэг юм байна. Том охин маань сургуульд орсон. Хичээлийн бусад цагаар эндхийн номын сангаас салахаа байсан даа” гэлээ. Харин одоо “Улаан чулуут”-ын хогийн цэгт цэцэрлэгт явдаггүй нэг ч хүүхэд байхгүй болжээ. Нийгмийн өнгөгүй нэг хэсэгт өнгө нэмсэн энэ эмэгтэйг Жулиа Вэлүү гэдэг.

Төслийн 10 жилийн ой 2023 онд Жулиа Вэлүү, Челван Вэлүү.

Жулиа аав ээж (Jean Hubbell and Clancy Hubbell) болон өвөө, эмээгийн хамт. Гараа цагаан бентээр боосон нь Жулиа.

Анхны гэр өдөр өнжүүлэх, одоо СХД-ийн Улаанчулуутын зүүн болон урд талд Нарны Хүүхдүүд 1, 2-р цэцэрлэг, Гандисийн олон нийтийн номын сан, Тусчхан оёдлын цех, Дүүлэх Тогоруу зуны зуслан гэсэн төслүүд хэрэгжүүлж байна.
Бямбагэрэлийн БАЯРЖАВХЛАН
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Мягмар - 05 сарын 05,
2026
Сэтгэгдэл41
Ямар аугуу эх, агуу эгч, агуу бүсгүй вэ? Нөгөө муулаад байдаг, боож үхчих гээд байдаг БАРУУН чинь ш дээ! Монголд МОНГОЛ ХҮМҮҮН-ий үнэ цэнийг канад бүсгүй мэдрүүлж байн даа!!!
Үхсэн хатсаны чинь баруун,улс төржсөн малаа. Наана чинь нэртэй устай хувь хүн бна.
Ёстой буянтан юм аа, урт насалж олон тус хзргээсэй
Уих гээч худалч хулгайч завхай эмс авилгачид шургалсан, дахин дахин шургалахыг шунан дурладаг байгууллагыг тараая !
Мэдрэл юм уу санаатай ингээд байна
Бурханы элч.
Ёстой дуу алдан уншлаа хаа холын харь хүн гэхэд гайхалтай хүнд сэтгэлэл байх хэрэгтэй хэрэгтэй гэдэг дээ монгол хүний хайхрамжгүй өөдгүй зангаа гээвэл мөн сайхнаа
Баруунаас сурах юм чухам энэ ябуяны ажлыг чин сэтгэлээсээ хийдэг Ядуу орк гээд доош хийж хэзээ ч оорчлогдохгуй гэж уздэггуй Хун бурт болоиж бий туслах естой гэж уздэг
Bayarllaa tanid
Bayarllaa tanid
БУЯНТНЫ БУЯН ДЭЛГЭРЭГ
Монгол улстөрч,эрхмэдэлт,Уул уурхай эзэгнэгч,Төсвийгтэндэр нэрээр луйварддаг БАЯЧУУД Баячууд нь Дархан цаазад БОГД УУЛЫН ам болгоныг дээрэмдэж Хулгай,луйварын мөнгөөрөө ОРД харш ,Хаус барихын оронд " Улаанчулуут төсөл "хэрэгжүүлээд Хоорондоо өрсөлдөөд Ардтүмнийхээ САНалаар уралддаг болоосой?! Эс тэгвээс БОГД УУЛЫН АМ-нд газар хөдлөж Байгал Орчин хэлэгэх бий!!!Нэглээ одооноос намчилаарай!?
Хүрэлсүх Данх нар улаанчулуутаас байнга зугатаж тойрч явдаг.
Агуу хүн юмаа. Баярлалаа.Ажил үйлс, амьдрал нь цэцэглэж байх болтугай.
Baruuniig shuumjleed baisan nuhduud odoo haraw uu?
Монгол улсын төр,засгийн удирдлагууд намуудын харьяанд байдаг эмэгтэйчүүд, залуучууд, хүүхдийн төлөө байгууллагуудын удирдлагууд ,төрөөс төрсөн тэрбумтангууд Канадын иргэн эмэгтэйн Улаанчулуутын хогын цэг дээрхи хүүхдийн амьдралыг яаж сайхан өөрчилсөн тухай уншаад ичих бол уу..Хүүхдийн төлөө за гэж хэлье гээд л НҮБ-ын элч дуучин гавьяатууд маань энэ хогын цэгт очиж үзсэн бол уу.
Монгол улсын төр,засгийн удирдлагууд намуудын харьяанд байдаг эмэгтэйчүүд, залуучууд, хүүхдийн төлөө байгууллагуудын удирдлагууд ,төрөөс төрсөн тэрбумтангууд Канадын иргэн эмэгтэйн Улаанчулуутын хогын цэг дээрхи хүүхдийн амьдралыг яаж сайхан өөрчилсөн тухай уншаад ичих бол уу..Хүүхдийн төлөө за гэж хэлье гээд л НҮБ-ын элч дуучин гавьяатууд маань энэ хогын цэгт очиж үзсэн бол уу.
Хэдэн жилийн өмнө ургацаасаа үлдсэн хэдэн шуудай ногоогоо цэцэрлэгт нь үнэгүй өгөх гээд оччихсон байхад үүдэнд нь хэдэн хас гинжтэй лалрууд цэцэрлэгийн ажилчид руу нь дайрч давшлаад маргалдаад байж байхтай нь таарч билээ.
🎈🥰❤️❣️
сайхан сэтгэлт бүсгүйг Монголчууд бүү мартаасай
Мундаг агуу сайхан хүмүүм юм БУРХАН ИВЭЭГ!
Сүүн сэтгэлтэй буянтан байна. Хорвоод сайхан хүмүүс байдаг авч ийм хүн ховроо.Сайн сайханыг хүсэн ерөөе!
Таалагдаж байна дархан салбар байдаг уу
Таалагдаж байна дархан салбар байдаг уу
God bless you and your family. Amen.
Kanad hvn ym bna kanad uls manai oyuntolgoin baylagiig barag vnegvi shaham ashiglaj bgaa tehleer manai baylagaar kanadiin irged saihan amdarch bgaa kanadad yaduu hvn bhgui mongol hurungu oruulah eswel ymar neg biznes irehleh gej bgaa uls oron uursdiin ulsiin erh ashigiig boddog harin ashigluulj bgaa uls tedend ogt hamaagvi baylagiig in awaad hayna ene bol tom uls gvrnvvdiin bodlogo shvvdee tom jijigee gedegshig bayn in yaduugaa muljij baidagtai adil zvil ene emegtei huwd yag uuriin zvrh setgeleer hiij bnu eswel tsaana tsahialagtai yu vgvi yu gedegiig in hench medehgvi naana iim ungutshun saihan setgedel turvvldeg zunduu keis bgaa Mongol bgaa bas ene shashnii gazruudiin tsaana yu bgaa yu nuugdaj bgaag hench medehgvi manai ulsiin huuli hvchnii baiguulga bvgd gadniihnii hul gar boltsogooson tsagaachdiin alba yu hiij bgaan buun med gadnii uchnuun huuli bus hvmvvs zunduu Mongol orj irsen bgaa odoo hytaduud bvvr passportchvi manai ulsad duraaraa durgij bna haana baylag bna tend gazar shoroo
Uhaj sentiilgej bdag ymarch hynalt bhgui odoo hytaduud negch yaduu hvngvi bolson basl manai baylagiig vnegvi zuuj ard irgedee manai baylagaar saihan amdruulj bna mongol hytaduud even suuj baidag owoo bosgoogvi bol shaazgai yun deer suuh we gehcheer manai ene heden hulgaich nar nvvr uguugvisen bol bid ingej tsuhruhgui bh blaa
Буянтай үйлс бүтээж яваа та бүхэнд талархаж байна. Сайхан сэтгэлт та бүхэнд амжилт хүсье. Олны дэм оломгүй далай гэж.
... гайхамшигтай бүсгүй юм даа, зовж үзсэн хүн зовлонг ойлгодоог гэж, гол нь туслая гээд чин сэтгэлээсээ хэрэгжүүлж байгаа нь ердөө л гайхамшиг, маш их баярлан догдоллоо. Манайхны хэлхээтэй төмрөөрөө гайхуулан тэнэгтдэг Номгүйбаяр мэтийн хүн дүрстэнгүүд, цаашлаад юм үзээгүй гял цал өнгөнд хууртагддаг өлөн албингууд үүнийг уншаад ичиж амьдраасай даа, хөөрхийс.
Агуу буянтан байнаа
Ёстой мундаг хүн юмаа. Ажил үйлст нь амжилт хүсье. Урт насалж удаан жаргах болтугай.
Естой сэтгэл гэж сүү шиг юм аа,ямар мундаг гэр бүл вэ.Ёстой бишрэн2 уншлаа,энэ сайхан гэр бүлд аз жаргал,урт удаан насыг хүсэн ерөөе.
Яасан сайхан сэтгэлтэй тэнгэрийн элч гэлтэй аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе
Улс харж үзээсэй !.Тусалж дэмжиж урамшуулаасай !..Буянтай хүнд эрүүл энх хүсье !Урт насалж удаан жаргаарай !..
орос хүнийг бодвол барууныхан сэтгэл сайтай ш д
Манайхан нэг юм ойлгохгүй юмаа!!!Гадаадынхан Монгол хүүхдэд хайртайдаа бишшүү!Тэд сан байгуулж интернетэд цацхад дэлхийн улс бүрээс тусламжийн хөрөнгө цацдаг юм!!!түүнийх нь талыг л хүүхдүүдэд зориулаад өөрсдөө хагартлаа баяжинашүүдээ!!!
Буян дэлгэрсэн, сайхан сэтгэлтэй эх хүн .манайд ийм хүмүүс байхгүйд харамсмаар.
Монголын ирээдүйн төлөө хийж бүтээж сургаж хөдөлмөрлөж байгаа хүнлэг сэтгэлтэй ухамсартай үйлдэл бүхнийг харлуулж хардаж гүтгэж доромжилож гутаахыг оролдож бгаа хар троллууд бүгд бөгс долоогч хятад толгойтой харийн явуулга бдаг.Яаж ийж бгаад яагаад ч энэ цустныг өсгөж өндийлгөж болохгүй ямар нэгэн аргаар зогсоох устгах санаархалтай бдаг.Гэвч дэлхийд, монголд энэ бүхнийг сөрөн тэмцэх сайн сайхан сэтгэлтэн олон гэдэгийг олон ч газарт харагдаж бна.Бурхан тэнгэр ивээх болтугай.
Манай нийгэм ОРК уудын нийгэм шүүдээ. Хүнийг хайрлах сэтгэл манай боловсролын системд ч заадаггүй
Буянтай сайхан хүн юма танд аз жаргал эрүүл энхийг хүсэн ерөөе
Монголын ганц цоорхой, өөрөөр хэлбэл бэтгэ болсон зүйл бол хүмүүсийг ард олноо сэхэарүүлж өөд нь татах ажлаа төр нь хаяж, сурах сэхээрэх, ажиллах боломжийг нь таг хаяснаас ийм хүмүүс үүсч ингээд цоорхойг нь нөхөхөөр ийм хүмүүс ирж байга юм ш дэ . Тайван боловч гадны Заншлаач шүү!