sonin.mn

Бээжингийн Шяншаний 11 дэхь удаагийн форум 13-ны өдөр Бээжингийн олон улсын хурлын төвд нээлтээ хийжээ. Хятадын Батлан хамгаалахын сайд Дүн Жюнь нээлтийн ёслолд оролцож, үг хэлэхдээ:" Хятадын арми дэлхийн аюулгүй байдлын санаачилгыг тууштай хэрэгжүүлж, олон орны цэрэг армитай гар нийлэн хамтран ажиллаж, аюулгүй байдлын шинэ хэлбэрийн түншлэлийн харилцааг бий болгож, цэрэг армийн бодитой, нээлттэй хамтын ажиллагааг ахиулж, шинэ салбарын аюулгүй байдлын удирдлагын түвшинг дээшлүүлж, өндөр чанартай хөгжлийн баталгааг хамтаар хангаж, хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогцыг байгуулах, дэлхийн энх тайван хийгээд аюулгүй байдлыг хамгаалахад илүү их шинэ хувь нэмэр оруулахад бэлэн байна" гэсэн байна.





Энэхүү форум нь “Энх тайвныг хамтдаа байгуулж, ирээдүйгээ хуваалцъя” уриан дор болсон ба 100 гаруй улс орон, олон улсын байгууллагын төлөөлөгчид болон олон орны мэргэжилтнүүд, судлаачид, ажиглагчид зэрэг 1800 гаруй зочид оролцжээ. 


Г.Бямба