sonin.mn

Сүүлийн жилүүдэд гадаадын хөрөнгө оруулагчид Хятад улсыг дэлхийн хамгийн том зах зээлийн нэг хэмээн үнэлж, Хятад улстай хамтран ажиллахгүй бол дэлхийн зах зээлд давамгайлах боломжгүй хэмээн үзэцгээх болсон гэнэ. Энэ тухай Хятадын Олон Улсын Радио: "Энэ сарын 8-11-ний өдрүүдэд болсон Олон улсын хөрөнгө оруулалтын үзэсгэлэн яармагаар 688 төсөлд хамтран ажиллах гэрээ байгуулж, хөрөнгө оруулахаар төлөвлөж буй хэмжээ нь 488 тэрбум 920 сая юаньд хүрсэн байна. Уг арга хэмжээ нь гадаадын хөрөнгө оруулагчид Хятад улстай танилцан, боломж хайсан чухал цонх юм. Олон улсын аж ахуйн нэгжийн төлөөлөгчид Хятадын зах зээлийн боломжийг алдаж болохгүй хэмээн хэлцгээж байлаа.

Хятадын зах зээл бол дэлхий нийтийн хувьд том боломж юм. Хятад улсад хөрөнгө оруулах нь Хятад улсын шинэ чанарын үйлдвэрлэлийн хүчтэй алхаа нэгтэй байна гэсэн үг хэмээн гадаадын хөрөнгө оруулагчид хэлж байлаа.


Үүний зэрэгцээ Хятадын үйлдвэрлэлийн системийн уян хатан байдал нь гадаадын хөрөнгө оруулагчдын Хятад улсад бизнес босгоход нь хүчтэй баталгаа болж байна.

Хамгийн гол нь Хятад эдийн засгийн хөгжлийн гол хөдөлгөх хүч болж байгаа тул гадаадын аж ахуйн нэгжүүд тус улсыг бүтээлч үйлдвэрлэлийн хамтрагчаа болгон сонгож байна.

Хятад улсын инновацийн хүчинд найдлага тавьж буй олон улсын аж ахуйн нэгжүүд Хятад улсад судалгааны төв, инноваци төв зэргийг байгуулж, хөрөнгө оруулж байна.

Сүүлийн үед Хятад улс гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих багц бодлогуудыг үргэлжлүүлэн боловсруулан хэрэгжүүлж байгаа тул гадаадын аж ахуйн нэгжүүд янз бүрийн хэлбэрээр хамтын ажиллагаа өрнүүлж, ашиг шимийг нь хүртэж байгаа юм" гэжээ.


Г.Бямба