Улаанбаатар хотын үерийн эрсдэлийг бууруулах чиглэлээр нийслэл хот Нидерландын Хаант Улсын Гамшгийн эрсдэлийг бууруулах нэгжтэй хамтран ажиллаж байна. Тус улсын мэргэжилтнүүд нэг жилийн хугацаанд Улаанбаатар хотын гол усны менежментэд судалгаа хийсэн юм. Ийнхүү өнөөдөр судалгааны үр дүнгээ тайлагнаж, Улаанбаатар хотын үерийн эрсдэлийг бууруулах дүгнэлт, зөвлөмжийг нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Н.Мандуулд танилцууллаа.

Энэ үеэр нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Н.Мандуул “Мэргэжилтнүүдийн зөвлөснөөр нэн тэргүүнд богино хугацаанд хэрэгжүүлэх боломжтой зарим шийдлийг энэ зун хэрэгжүүлсэн. Тодруулбал, хотын дундуур урсаж буй голуудад их хэмжээний бургас ургаж, лаг хагшаас нэмэгдэх тусам үер буух эрсдэлийг дагуулдаг байна. Тиймээс Сэлбэ, Дунд гол дагуух бургаснуудыг шилжүүлж, хэдэн арван жил хуримтлагдсан лаг шаврыг цэвэрлэн гаргасан. Мөн цаашид нэг жилийн хугацаанд үргэлжилсэн судалгааны ажлын дүгнэлтийг бодит ажил болгон, Улаанбаатар хотын үерийн эрсдэлийг бууруулах цогц төлөвлөгөөг боловсруулах ажлыг шуурхайлна. Энэ хүрээнд ойрын хугацаанд Улаанбаатар хотын үерийн эрсдэл өндөр зарим бүсэд уулын үерээс хамгаалах лаг тунгаах байгууламж барихаар боллоо” гэв.

Нидерландын Эдийн засаг, уур амьсгалын бодлогын яамны харьяа Хөгжлийн агентлагийн “Үерийн менежмент, гамшгийн эрсдэлийг бууруулах хөтөлбөр”-ийн ахлах мэргэжилтэн Айссэ Вижма “Цаашид үерийн эрсдэлийг тооцож, усны систем дээр суурилсан дэд бүтцийн төлөвлөлтийг гаргах ёстой. Өөрөөр хэлбэл голын үерийн хамгаалалтын байгууламжийн дагуу барилга барьж байгааг хязгаарлах хэрэгтэй. Ингэж тооцоололгүй барилга барьж, зам тавихаар эргээд усны асуудлаа шийдэх нь өрөөсгөл юм. Мөн ногоон байгууламж нэмэгдүүлэх замаар үерийн эрсдэлийг бууруулах боломжтой. Орчин үеийн хотууд гол дагасан ногоон байгууламжийг их хийдэг болсон. Энэ нь амарч зугаалах орчин болохоос гадна давхар үерээс хамгаалах хамгаалалт болж өгдөг” гэсэн юм.
Түүнчлэн Нидерландын хаант улсын Гамшгийн эрсдэлийг бууруулах нэгжийн мэргэжилтнүүдийн зүгээс Улаанбаатар хотод үер усны эрсдэлийг бууруулах цогц төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлэх шаардлагатай. Мөн Улаанбаатар хот нь гол дагуу байршсан газар зүйн онцлогтой. Хот тэлэхийн хэрээр голын эрэг дагуу барилга байшин олноор барих нь ирээдүйд их хэмжээний үер буух эрсдэлийг дагуулж буйг онцоллоо.

Мягмар - 05 сарын 05,
2026
Сэтгэгдэл8
Horoo duuregiig shan zam.talbaig zasaad aytaihan bolgoj bn.Gudmand bsan TUTSnuud bugd horoolol dotroo orood.huuhduud horiotoi hytad huns avch ideed bn.BG 5r horoo gehed Nomin.Emart.Efes. gd zundee olon tom 2 delguur bhd horoolol duuren TUTS.tom mahni delguur ch bh shig.Talbai zasaad.hajuud n tiim eger balgas ambaar tavij yanaa.Nomingiin ard hogoor duuren hashaa 13 jil bolj bn.BG 5 r horooni darga.SEH darga nar TUTS nees heden mungenii hahuul avch horoolol dotor hog bolgood bnaa.Yvgan hun yvah ch zai talbai bhgui bolloo.Nymbaatar darga odoo baishin horoolol dotor bga TUTS.ambaaruudiig zailuulah ayn yvuulbal mash ih zurchil arilna.
Голланд өөрсдөө усан доор орох гэж байгаа

Далайгаас арал, хойг үүсгэн бүтээж амьдарсан ухаалаг, ажилсаг ард түмэн дээ Зөвлөгөөг нь хэрэгжүүллээрэй, бөөн туршлага бий ......
Эд нарын зөвлөмж гэж юу байхав дээ. Гадаадыг хараад мансуурагчдын солиорол.
За, тэр. Ногоон байгууламж үерийн эрсдлийг багасгадаг гэж байгаа биз. Одоо яана даа, оркуудын сэвсэний дагуу бид чинь хядчихсан шүү дээ. Одоо наад гадаад хүмүүсээсээ бороотой өдөр мод услах зөв үү гээд асуугаарай.
НОГООН БАЙГУУЛАМЖ гэдэг тэр өөрөө шавраас ургасан хог ургамал бургас бутыг хэлдэггүйм аааа. тэр чинь бол ямарч хүчилтөрөгч ялгаруулдаггүй зэрлэг хог ургамалууд. өөрийн ойр орчимдоо хог лаг шавар бүх муу хөрсийг цуглуулагч.