Тухайн хүн урд төрөлдөө хэн байсан, ямар амьтан байсныг зурхайд “тодорхой заачихсан” байдаг. Гэтэл зурхайн заалтанд Далай ламтан итгэдэггүй гэдгээ цөөнгүй удаа хэлсэн байх юм. Гэхдээ Далай ламтан өөрөө бусдын хойд дүрийг тодруулдаг хүн шүү дээ! Хойд дүрийг тодруулнаа гэдэг чинь урд дүрийг нь мэдэж байна гэсэн үг. Энэ байдлыг би олон дахин сонссон хэдий ч тодорхой нэг хүнтэй холбож буюу аль нэгэн аргаар худал, үнэн алин болохыг нь шалгах гэж ер боддоггүй байв.
Гэтэл саяхан өөрийгөө зурхайч гэж танилцуулдаг нэг эрхэм надад их сонин зүйл ярьлаа. Тэр эрхэм өөрөө зурхайд, цаг тооны бичигт ер итгэдэггүй юм байна. Гэхдээ зурхай, мэрэг төлөг, 49 чулуу таслах мэтийн аргаар мөнгө олж болдог учраас л “зурхайчийн ажил” гэрээр эрхэлдэг гэнэ.
Тэр эрхэм хэлэхдээ “...Урд төрлийн талаарх зурхайн заалт болон хойд дүрийн талаарх төвдийн шашны үзэл, тодруулдаг зан үйлийн аль аль нь худал, заль мэх. Хутагт, хувилгаадын хойд дүрийн нь урд төрлийг зурхайд үзэхлээр зарим нь амьтан байжээ гэж гардаг. Тэгэхлээр зурхай ч худал, Далай ламын тодруулга ч худал болчихож байгаа юм. 14-р Далай лам урд төрөлдөө 13-р Далай лам байжээ гэж зурхайгаар нотлогдохгүй. Манай Богд нар ч ялгаагүй. Хөөрхий сүсэгтнүүд ийм булхай, залийг ямар мэдэх биш. Өрөвдмөөр байгаа биз дээ?!!!” Ингэж хэлээд эгдүүтэй нь аргагүй инээгээд, угсруулаад ханиасаар яваад өглөө. Би яарч явсан болохоор мөн л замаа хөөн одсон юм. Харин тэр оройдоо энэ талаар би олныг эргэцүүлэн бодлоо. Түмэн зүйл л толгойд эргэлдлээ. Монголчууд бид чинь тун ч их хууртамтгай ард түмэн юм уу ч гэж сэжиглэлээ. Яахлаараа тэр билээ гэж шалтаг, шалтгааныг нь ч эрэлхийллээ.
Цайлган, гэнэн, хөнгөн, хийсвэр, тэнэгхэн, туршлагагүй, хашраагүй, тун ялигүй зүйлд хууртдаг, багаахан өгөөшинд дэгээдэгддэг, “заяа муутай, урд төрлүүддээ нүгэл их үйлдсэний хариу” залхаалт, мухар сүсгийн гай... гэхчилэн янз янзаар л өө сэв эрэлхийллээ.
Оюу толгойн гэрээгээр хууртсан л гэх юм, урагшаа нефть ачуулж залилууллаа л гэх юм, нүүрсчдэд мэхлүүллээ, ЖДҮ-чдэд чадууллаа, сахал Эрдэнэбилэгт луйвардууллаа л гэх юм, цаг тооны бичиг, зурхай худлар дүүрэн л гэх юм, ардчиллын алтан хараацай, мөнгөн жараахайд итгээд дээрэмдүүлчихлээ л гэх юм, МАН-ын акулуудад залгиулчихлаа л гэх юм, өнөөдрийн баячууд дундаас итгэл хүлээх хүн байхгүй л гэх юм, эртхэн үедээ бол ерөнхийлөгчийн үзмэрчид итгээд алдлаа, өөрөөсөө гал гаргадаг бүсгүйд эрдэмтэд нь хүртэл молигодууллаа л гэх юм, өөр ч өчнөөн л хууртсан, залилуулсан баримтыг хуруу дарам тооллоо. Эцэст нь толгой эргэж, дотор муухайрлаа. Харин хэсэг хугацааны дараа нэг сонин бодол төрж байх юм. Далай лам нарын хойд дүрийн урд төрлийг зурхайгаар шалгахад бүгд л Далай лам байжээ гэж гарах ёстой. Мөн 10 Богд гэгээний тус бүрийн урд дүр зурхайгаар үзэхэд бүгд л Богд байжээ гэж л гарах учиртай. Хэрвээ шал өөрөөр гарах юм бол зурхайн буруу болох уу, хойд дүр олж тодруулдаг нь худал болох уу? Аль нэгэн хутагтын хойд дүрийн нас, төрсөн жил, сар, өдрөөр нь аваад үзэхлээр зурхайд энэ хүн урд төрөлдөө бүр аль нэгэн амьтан байжээ гэж байвал яах билээ? Шарын шашин ба зурхай хоёрын алинд нь итгэх болж байнаа? Аль аль нь л худалч болчихож байгаа юм. 14 дүрийн Далай лам, 10 дүрийн Богд гэгээн гээд 24 хүн дээр (зурхайд бүгдэд нь урд төрөл нь зөв гарах ёстой) урд урд төрлүүд нь яаж гарах бол оо?
Далай лам, Банчин богд нар хүний хойд дүрийг хэрхэн, яаж тодруулах талаар хичээл үзэж, ном заалгаж, шалгалт өгч, нарийн мэргэжилтэн болоогүй, мөн нэр зард гарсан үзмэрчид ч (Ванга авгай шиг) биш шүү дээ?
Богд гэгээний хойд дүрийг тодруулах гэдэг хуурамчлалаа орхиод “нэгэн цовоо сэргэлэн хүүхдийг сонгон авч багаас нь бэлдэж, сургаж, өргөмжилдөг” хэмээн үнэн утгаар нь ойлгож заншвал яасан юм бэ? – гэж ч бодогдлоо. Худал, хуурмаг бүхэнд ирээдүй үгүй шүү дээ! Тэр тусмаа энэ ил тод цаг үе, орчин нөхцөлд! Дэлхийн хэмжээнд, 4000 орчим шашин, шашны урсгалууд дотор хойд дүр тодруулдаг нь зөвхөн л Төвдийн ламын шашин. Төвд, Монгол хоёр л төөрөгдөлд автчихсан гэж үү? 4000 дотор зөвхөн ганцаараа гэдэг баримт л худлаа болохыг нь гэрчилж байна шүү дээ. Аль эсвэл 3999 нь энэ талын мэдлэггүй юм уу? Буддагийн сургаал, номлолыг, мөн түүнд суурилсан Монголын буддизмыг би хүндэтгэн үздэг. Гэхдээ манай буддизм уг эхдээ, Буддагийн сургаал, номлолдоо ойрхон байгаасай, үнэтэй, үнэн бүхнийг нь уламжлахаар барахгүй бүр хөгжүүлж байгаасай гэж хүсдэг юм. Үнэ цэнтэй бүхнээс нь холдоод, мухар сүсэгрүү ойртуулаад л байх юм бол алсдаа Буддагийн нэр, алдар доор хоргодохын ч аргагүй болно. “Буруу замаар будаа тээвэл буцах замдаа шороо тээдэг” гэх үг буй. Өнөөдрийн лам нар л маргаашийн хувь заяа, нэр нүүрээ тодорхойлно. Ирээдүйгээ та нар л бүтээнэ. Монголын буддизм гэж юу юм бэ? гэдгийг итгэмээр, дээдэлмээр, бүр сүсэглэн дагамаар болгох үүрэг, хариуцлага та нарт оногдож байгаа билээ. Ингэж бодох, тооцох нь зөв биз дээ?
Судлаач Д. Чулуунжав
Мягмар - 05 сарын 05,
2026
Сэтгэгдэл25
Монгол лам нарыг залилан хийж буй гэж үзэхэд буруудах юм байхгүй
Яг үнэн, шашин бол хүний сэтгэл санааг ариусгах юм болхоос биш Монголын лам нар шиг залилан хийх хэрэгсэл биш.
Мэдрэл нь зүгээр үү чука өвөө захиалгын юм аа одоо боль
Чулууэжав гуай,,,төрөл арилжихаар,,,,үр хүүхэд нь лам залж л таараа,,,,
Шашин бол хар тамхи юм ! Буддын шашин бол гeрион юм ! Лалын шашин кокиан ! Христийн шашин бол марихуан юм ! Бусад шашин урсгалууд ч гэсэн янз бүрийн нэртэй мансууруулах бодиснууд юм ! Энэ цэвэр үнэнийг хэлчих хүн надаас өөр байдаггүй юм
Хероин,кокаин,марихуан гэдэг сулрах дараалал анхаарал татлаа.Өөрөөр хэлбэл Бурхны шашин хамгийн хортой,Христ бага гэсэн санаа нь. Бусад шашин гээд цаашаа олон нөлөөтэй синтетик хар тамхины төрлийн бодисуудыг нэрэлсэнгүй. Жич Төвдийн Бурхны шашин хар тамхитай Хятадад 1950 онд хориглох хүртэл хамтдаа сан тавин,үрэл өгч,рашаан уулган диваажин үзүүлж оршин тогтнож байсан. Сүсэгтнүүдийг итгүүлэх, эмчлэхээс эхлээд олон тохиолдолд хар тамхи хэрэглэх нь хамгийн үр дүнтэй.
гер о ин кокян марижоан. компот шпрот
МА\х\Н шашиныг " хар тамхи " гэж хөөрхий лам - хийд хоёрыг харамгүй хоморголосон юм шүү дээ , одоо мэдэх ба мэдэхийг хүсэх хүн үгүй л дээ ... Энэ жилүүдэд " чөтгөрийн тоо ч эрс цөөрсөн " юм ш дээ . Өнгөрсөн зууны сүүлчийн арав дахь жилээс л МА\х\Н ба МАН шашинд учиргүй хайр зарлах болсон , түүний үр хөврөл нь одоогийн монголын сүм - суврагууд ба ЛАМ бандистууд \ авгайтай - архитай \ гээд ойлгочих , бас " чөтгөрийн \ ХУЛГАЙЧУУД гээд ойлгочиход буруудахгүй \ тоо ч эрс өссөн " ...
Монголыг нийгэм,оюун санаатай нь атгаж байсан Төвдийн шарын шашинд өгсөн цохилтын үр дүнд одоо Монгол үндэстэн оршин байгаа. Энэ их үйл хэрэг Монголын тусгаар тогтнолын төлөө 1911-1945 онд хийсэн адармаатай бүх тэмцэлээс ач холбогдлоороо дутахгүй. Халхын Богд хааныг (Монголын Богд гэж байхгүй) Далай лам тодруулдаг.Харин Богд нь шашин(оюун санаа) төрийн( улс төр,эдийн засаг,хэвлэл мэдээлэл) төдий биш бүгдийг мэддэг байсан.
ter zurhaich chin hulhi zurhaich bailguidee aldaatai zurlaga zurdag terendee ooroo itgechihsen ywdag biz...
Далай лам зурхайд итгэдэггүй гээд ярьчихсан байдаг. Мөн таарав аа ккк
ter zurhaich chin hulhi zurhaich bailguidee aldaatai zurlaga zurdag terendee ooroo itgechihsen ywdag biz...
Монгол 400 жил төвдийн шарын шашныг шүтээд өөдлөөгүй улам дордсон. Төвдүүд олон мянган жил шарын шашнаа шүтээд өөдлөхгүй байсаар хятадын эрхшээлд орсон. Хүмүүсийн тархийг угааж, мунхруулж дарлаж байсан лам нарыг олноор нь устгасан зөв байжээ.
Ганц “нэгэн цовоо сэргэлэн хүүхдийг сонгон авч багаас нь бэлдэж, сургаж, өргөмжилдөг” төдийгүй нэр нөлөө, хөрөнгө санхүүг нь хараад байх шиг байдаг юм. Ер нь бол ЛАМЫН ШАШИН өөрөө БУДДИЗМЫН хамгийн гажуудсан хувилбар. Будда өөрөө ирээд харвал танихгүй байхаа
Алтан сав нээдэг асуудлыг далай лам огт мэдэхгүй байсан.Тэгэхээр манай лам нар монголчлоод мөнгө олох арга болгож адгийн хөгжилгүй зальтай түвдүүдэд хууртагдаж гарын мөнгө барьж гүйхээ зогсоовол. Яасан юм
Хүний бодол өөртөө зөв, нохойны сүүл хонгорцогтой зөв үг байдаг санагдана. Социализмын үед хүн бүхэн адил гэдэгсэн. Гэтэл зарим нь юу ч сурдаггүй, зарим бүгдийг сурч чаддагсан. Горький гэж зохиолч сурахгүй бол 13 давт гэж хэлжээ. Мань мэт ганц сонсоод уншаад заалгаад сурчихаад гайхдагсан. Хүн бүр адилгүй, гоц авьяастан, усан тэнэг ч бий. Багаасаа уншиж бясалгаад бас шүтлэгтэй байвал нэг л шөнийн зүүдэнд ирээдүйн судар авч ирж өгөөд ирээдүйг мэддэг болчихдог юм байна лээ. Та гоц авьяастан биш ирээдүйг мэдэж чадахгүй бол бусад нь адил гэсэн үг биш. Та шүтлэггүй бол бусад нь тийм байх албагүй. Ухаангүй тэнэгүүдийн дунд нас даанч урт гэдэг билүү.
Hoid turul bdg uguig shinjleh uhaan batlaagui. Zurhai batalsn geh ni haashaa yum.
шашин бол төрийн төлөөх системд ордог. ард түмнии боловсрол дороитох тусам төриин эрхэнд оиртдог
зөв. Монголд хөгжиж буй шашны урсгалууд нь ихэнхдээ мунхруулсан, ямар нэгэн ид шидэнд итгүүлсэн, нэг тийм хэнд хэрэггүй шахуу зүйл шиг болоод удаж байна.
чж гуай: - Цайлган, гэнэн, хөнгөн, хийсвэр, тэнэгхэн, туршлагагүй, хашраагүй, тун ялигүй зүйлд хууртдаг, багаахан өгөөшинд дэгээдэгддэг, “заяа муутай, урд төрлүүддээ нүгэл их үйлдсэний хариу” залхаалт, мухар сүсгийн гай... гэхчилэн янз янзаар л өө сэв эрэлхийллээ. хэлчихжээ хэлчихэж
Чулуунжав гуай шиг суут Монголч сэтгэгч ойрын хэдэн жилдээ гарахгүй ээ!
Sasin yrggelj ynen ryy yabdag,hegjdeg gej byy endyyr?....Delhii deer Sasinyyd hegjih heregzee baihgyi ee!zebhen ter yamarch sasin baisan zeb goldirolooroo yabah yostoi,enyyniig ene ter ardchilal ylas torchid zerchij eerchileh gej orolddog,bas tom lam nariig eldebiin bair oron syych egch eersdiuinhee dalbaan door yabyylahiig hicheedeg ni ynen!!!ene bol baij bolohgyi asyydal,sasin ter hoyor tysdaa asyydal....Lam nar zalilan hiih saardlagagyi ee!!(Harin enee chagiin sarmagchingyyd chini hynee aldaad itgel ynemsilee,ardchilaliin salhind hiisgechihjee)yynees degdeed sasin ryy dabarsan sarmagchingyyd ikhe dabsilah sanaatai,ta nar ene 21 zyyniihaan sasin ryy ta nar sig ergyy tolgoinuud dabsdaggyi yum!!!eersdee chabar baichihaad sasin ryy haldahiig oroldoh hereg,eersdee (BOHIR ZABAAN)hiihgyi yumgyi bolchihood sasinaas saltgaan haih saardlagyi ee!!MONIDNUUD AAA.......Haraal idsen zaluus aa,yamar yiliin yreer ta nar ene niigemd ene chagt hybilaj tersen amitas be?.......ta nartai ch es ch ene del
хүн бүрийн πо угд-ыг тодотгох ил гаргах. пост барина сахина. багана тулгуур. гурван заан, гурван … дээр гм гм хэлээд байдаг даа.
сонгодог школ өчигдөр өнөөдөр маргааш гэдгийг ярьдаг. толь мэт билгүүн. тонгорч яриад байх шиг.
одоо солонгосын христын нэр барьсан хуурамч бузар шашны талаар бичээрэй. том жижиггүй эрхэнд нь орж байгаа шүү