БГД-ийн 9 дүгээр хорооны цогцолбор барилгыг ашиглалтад орууллаа. Ингэснээр тус хорооны 8300 гаруй иргэн төрийн үйлчилгээг тав тухтай, нэг цэгээс авах боломж бүрдэж байна.


Хорооны цогцолборт цагдаагийн хэсэг байрлаж иргэдэд шуурхай үйлчлэх бөгөөд ахмадын чөлөөт цагаа өнгөрүүлэх төвийг байгууллаа. Барилга дөрвөн давхар бөгөөд В1 давхарт чийрэгжүүлэлтийн өрөө, цагдаагийн өрөөг шийджээ. Харин нэгдүгээр давхарт хэсгийн ахлагч нар ажиллах бол хоёрдугаар давхарт эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлэх юм. Гуравдугаар давхарт чийрэгжүүлэлтийн өрөө, сэргээн засах эмчилгээний өрөө, сувилагч нарын өрөө, ариутгалын өрөөг шийдсэн бол дөрөвдүгээр давхарт хүүхэд хөгжлийн өрөө байх юм. Тус ажлыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар “Эй ди констракшн” ХХК гүйцэтгэж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллав.




Мягмар - 05 сарын 05,
2026
Сэтгэгдэл2
Хотын МАНгар дарга нар хороодыг нэгтгээд суллагдсан байр, өрхийн эмнэлгийн байхыг түрээслээд их хэмнэлт гаргана гэсэн хаана байна. Ийм л юм ярьж хийдэг улс шүү
овоо шд, хөсрий юм байсан. Ашгүй дээ, Нямбаатар хлтын дарга болсноос хойш энд тэнд бүтээн байгуулалт, газар шороо, зам харгуйн ажил өрнөөд сайхан л байшд. Ингэж байж л Улаанбаатар өнгө зүсээ олно шд. Тэгэхгүй баахан шүүмжилсэн балайнууд, ямар ч шийдэл байхгүй, хуруу хумсаа хөдөлгөж байгаа нэг ч амьтан байхгүй, баахан их мөнгө ярьсан, гэнэт баяжихийг мөрөөдсөн, өөрсдөө үйлдвэрлэх арга чарга хайхаас илүү мөнгөө Эрээн рүү юүлж хэрэгтэй хэрэггүй бараа дарж онлайн худалдаа хийсэн л лалрууд байгаад байдаг шд. Нэг л их гадаадыг шүтсэн лалрууд, монголчууд өөрсдөө хийж байж Монгол Улс тэдэн шиг хөгжинө гэдгийг ойлгоосой билээ. Нямбаатар шиг яриад, оркуудтай нь хэрэлдээд, өөрөө манлайлаад хийгээд явах нь зөв.