5 хоног Бээжин хотноо үргэлжилсэн 2024 оны Хятадын олон улсын үйлчилгээний худалдааны яармаг 16-ны өдөр өндөрлөлөө.
Энэ жилийн яармагт 2000 гаруй компанийг оффлайн байдлаар оролцуулсан бөгөөд нийт 100,000 гаруй мэргэжлийн зочдыг урьсан нь өнгөрсөн жилийнхээс 20%-иар нэмэгдсэн байна. Түүнчлэн инновацын үйлдвэрлэлийн хүчнийг хөгжүүлэхэд анхаарч, 200 гаруй нэгдсэн инновацын үр дүнг гаргасан аж. Яармагийн үеэр барилга, банк санхүү, бизнесийн үйлчилгээний гүйлгээ, хөрөнгө оруулалт зэрэг чиглэлийн 7 төрөлд мянга шахам гэрээ хэлэлцээр байгуулагджээ.
Яармагийн үеэр мөн "Хятадын үйлчилгээний худалдааны хөгжлийн тайлан"-г танилцуулсан байна.
Г.Бямба
Мягмар - 05 сарын 05,
2026
Сэтгэгдэл0