sonin.mn

Хятадын нисэгчтэй сансрын инженерийн албаны мэдээлж буйгаар 2023 оны 10-р сарын 26-ны өдөр сансрын станцын цогцолборт амжилттай нэвтэрснээс хойш, "Шэньжөү-17" сансрын нисэгчдийн баг тойрог замд 54 хоног ажиллан амьдарч, зургаан сарын нислэгийн аяллын даалгаврынхаа бараг гуравны нэгийг нь дуусгаж, ойрын хугацаанд буюу боломжтой үедээ бүхээгээс гарах анхны үйл ажиллагаагаа хэрэгжүүлэх гэж буй ажээ.


"Шэньжөү-17" сансрын нисэгчдийн багийнхан сансрын станцад суурьшсанаас хойш, "Шэньжөү-16" багийнхантай ээлж халаагаа солих, сансрын станцын платформын засвар үйлчилгээ болон арчилгаа, амьдрал болон эрүүл мэндээ баталгаажуулах, задгай сансар дахь сансрын хувцсыг шалган турших, "Тяньжөү-6" тоног төхөөрөмжийн үзлэг, бүхээгээс гадуурх ажиллагаанд бэлтгэх зэрэг ажлыг гүйцэтгэжээ. Мөн тойрог замд Робот гар ажиллуулах сургалт, яаралтай тусламжийн аврах сургуулилт, эмнэлгийн аврах сургуулилт, бүрэн системийн даралтат ослын сургуулилт зэрэг тойрог зам дээрх сургалтын төслүүдийг хэрэгжүүлж, сансрын шинжлэх ухааны олон төрлийн практик туршилтыг хийж буй гэнэ.


Г.Бямба