sonin.mn

Есдүгээр сарын 20-нд БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Малайзын төрийн тэргүүн Султан Искандар Ибрахим нар Бээжингийн Ардын их хурлын ордонд хэлэлцээ хийжээ.


Ши Жиньпин энэ үеэр хэлэхдээ,"Аль эрт 15-р зуун, Хятадын Мин гүрний далайчин Жэн Хэ долоон удаа алс далайгаар аялж, Малаккад таван удаа зочилсон агуу түүхийг бичиглэсэн билээ. 1974 онд дипломат харилцаа тогтоосноос хойш Хятад, Малайз хоёр орон үргэлж эв найртай харилцаж, бие биенээ тусалж, улс хоорондын харилцан ололт амжилт, харилцан ашигтай хамтын ажиллагааны үлгэр жишээг бий болгосоор ирсэн юм. Энэ оны 5-р сард эрхэм тантай Хятад, Малайзын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан харилцан мэндчилгээ дэвшүүлсэн. Малайз, Хятад улстай гар нийлэн хөгжил цэцэглэлтийг бий болгохын төлөө хичээн ажиллах болно гэдгээ та илэрхийлж байсан, үүнд маш их баярлаж байна." гэсэн бол


Ибрахим : "Малайзын гадаад бодлого нь Хятад улстай бат бэх түншлэлийн харилцааг хөгжүүлэхийг баримталж ирсэн бөгөөд Малайз, Хятад хоёр орон хамтаар дэвшиж хөгжих нь бидний зорилго байгаа юм. Хятадын хөгжил дэвшил надад маш гүн сэтгэгдэл төрүүлсэн. Энэ нь Ши Жиньпин дарга таны удирдлага, Хятадын ард түмний хичээл зүтгэлээс салшгүй холбоотой юм" гэсэн байна.


Г.Бямба