9-р сарын 18-нд БНХАУ-ын ГХЯ-аас зохион байгуулсан хэвлэлийн бага хурлын үеэр тус яамын хэвлэлийн төлөөлөгч Линь Жянь Европын Холбооноос Хятадын цахилгаан машинд нөхөн олговрын эсрэг мөрдөн байцаалт хийх талаар сэтгүүлчийн асуултад хариулахдаа: , “Миний онцолж хэлэх зүйл бол энэ ажиллагаа нь худалдааны ивээх үзлийн нийтлэг жишээ, улс төрийн үйлдэл юм. Хятад улс асуудлыг яриа хэлэлцээ, зөвшилцлийн замаар шийдвэрлэхийг тууштай баримталж, уян хатан шийдэл гаргах санал дэвшүүлсээр ирсэн. Европын тал санал зөрөлдөөнөө яриа хэлцлээр шийдвэрлэхэд бэлэн байна гэж онцолсоор байгаа хирнээ Хятадын талын саналыг үгүйсгэж, тодорхой арга хэмжээ авахгүй байна. Европын тал хоёргүй сэтгэл гаргаж, Хятадын аж үйлдвэрийн үндэслэлтэй санал хүсэлтийг нухацтай авч үзнэ гэдэгт найдаж байна. Хэрэв Европын Комисс ганц талын саналаа баримтлаад байх юм бол Хятад улс шаардлагатай арга хэмжээ авч, Хятадын аж ахуйн нэгж, аж үйлдвэрийн хууль ёсны эрх ашгаа шийдэмгий хамгаалах болно." гэжээ.
Г.Бямба
Мягмар - 05 сарын 05,
2026
Сэтгэгдэл0