Их тэнгэрийн уулзвар буюу Маршалын гүүрнээс "И-март" дэлгүүрийн уулзвар хүртэлх авто замыг өчигдөр 23:00 цагт хааж, шинэчилж байна. Уг замыг 4 хоног хааж, есдүгээр сарын 26-ны өглөөний 06:00 цагт нээх юм. Улаанбаатар хотоос нийт 87 байршилд 162.3 авто замыг энэ жил шинэчилж байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд зөвхөн амралтын өдрүүдээр гол замуудад асфальт хучилт хийж байсан. Тэгвэл энэ долоо хоногт цаг агаар шөнөдөө хасах хэмд хүрч байгаа учраас замын ажлыг өдрийн цагаар явуулах болсон талаар албаны хүнээс тодрууллаа.

Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр “Улаанбаатар хотод зам, засварын 41 ажил хэрэгжээд явж байна. Хэд хэдэн ажлыг зэрэг гүйцэтгэхэд асфальт завод, дэвсэгч хүрэлцээ багатай. Манай хотод нийт 6 асфальт завод ажиллаж байна. Нэг асфальт завод хамгийн ихдээ 1000-1500 тонн асфальт гаргах хүчин чадалтай. Хоёрдугаарт, асфальтаар хучилт хийсний дараа дэвсэгч явуулахад нэг байршилд багадаа 2 болон 3 дэвсэгчээр зэрэг ажил хийдэг. Гэтэл Улаанбаатар хотод нийт 15 дэвсэгч байна. Бид эдгээр дэвсэгчийг бүгдийг ашиглахад хамгийн дээд тал нь 4-5 байршилд авто замын ажил хийх боломжтой. Өнгөрсөн хугацаанд дандаа амралтын өдрүүдээр гол замуудыг хааж, засаж байсан бол энэ долоо хоногоос шөнөдөө хасах хэм рүү орж, хүйтэрч байгаа учраас өдрийн цагаар зам засварын ажлыг яаравчлуулах хэрэгтэй болсон. Хасах хэмд асфальт хучилт авах боломжгүй байдаг. Цаг агаараас гадна 4-5 байршилд зам хаахаар ажиллах хүч, техник хэрэгсэл дутдаг. Энэ бүх нөхцөл байдлыг харгалзан замын ажлыг өдрийн цагаар хөдөлгөөнийг аль болох эергээр зохицуулж явуулж байна. “Маршалын гүүрэн дээрх асфальт бетон хучилтыг хуулаад байна” гэж хүмүүс асуусан байсан. Үүнд хариулт болгож хэлье. Замыг засахад гүүрийг стандартад нийцүүлэхийн тулд асфальт бетон хучилтын өнгө үеийг хуулж, шинээр дэвсдэг. Өмнө нь ч гэсэн бүх гүүрийг үүнтэй адил засаж байсан” гэдгийг хэлэв. Энэ онд Улаанбаатар хотын ихэнх гол гудамжийн авто замыг шинэчилж буй. Замын ажил өмнөх жилүүдтэй харьцуулахад ихээр хийгдэж байгаа учраас иргэдээс нөхцөл байдлыг ойлгож, хүлээцтэй хандахыг ажил гүйцэтгэгчид хүслээ.







Мягмар - 05 сарын 05,
2026
Сэтгэгдэл10
хавар зун намар юугаа хийж байсан юм бэ замаа их бариачээ туул гол төмөр зам хоёрыг давуулаад явган хүн дугуйн ролик моорт дугуйн мөн машины гатлага зам бариад байгаачээ метрогоор чинь хүн явахаас машин явахгүй хүн ихдээд багтаж ядаагүй МАШИН ЧИНЬ БАГТАЖ ЯДАЖ БАЙНА ЯНДЕКС ТАКСИ ЯВУУЛААЧЭЭ ЗАМАА ХАА хорин хоёр хонхорт биокомбинатад машиныг нь тавиулаачээ
Зундаа МАН-ын данжаадууд бие биенийхээ хошногоны нүхийг тосолж орилолдон хошногодолцоод тун завгүй байдаг.Тэгээд зориуд хөл хөдөлгөөн ихсэхээр түгжээ зориуд үүсгэж нэг их ажил хийж байгаа мао дарга нар шиг хуруугаа чичлэн шиг гарч ирцгээдэг уламжлалтай.
6,7.sard yu ch hiigeeguishdee
Зунжингаа зуунжилдэж наадамлаж явсний чинь горыг жирийн иргэд бид, бидний үр хүүхэд амсаж байна. Монголд намар өвөл болдог юм ш дээ мундаг мундаг сэтэртэй хурган төлгөн хуцан дарга нар аа
Дээд доодгүй зунжингаа найр наадам тэмдэглэж, бусад улиралд хүний нүд хуурсан ажил хийцгээнэ. Дээд доодгүй бүтэхгүй оркууд.
Нэг талыг нь хааж болдоггүй юм уу маанагаа? Энэ зам хаааж олон түмэнийг бухамдуулж байгаа гор чинь орон нутгийн сонгужлиар гарё МАН аас нэг ч хүн сонгогдохгүй харж л байгаарай,
Зундаа МАН-ын данжаадууд бие биенийхээ хошногоны нүхийг тосолж хошногодолцоод тун завгүй байдаг.Тэгээд зориуд хөл хөдөлгөөн ихсэхээр түгжээ зориуд үүсгэж нэг ажил хийж байгаа мао дарга шиг гарч ирцгээдэг уламжлалтай.
Хүйтэн эхлэхээр зам тавьдаг нь замын асфальтын оронд устай шороо хийж хөлдөөгөөд асфальтнаас нь хулгай хийж иддэг МАН-ын данжаад нарын арга заль мэх байж болно шүү. МАН-ынхны тавьсан зам хавар болохоор энд тэндээ нүх гарч цоороод байдаг .Энэ их учиртай шүү..
Энэ жилдээ хөрөнгө мөнгөө босгох гэж байгаад оройтсон гээд байгаа. Сонгуулийн шоу байж уу бүтээх үнэхээр сэтгэл байж уу гэдгийг ирэх жилийн хаврын ажил харуулна. Мөн л бахь байдгаараа 9-1 нээс эхлэх юм бол ээлжит хууран мэхлэлт гэсэн үг.
huchaad ch 1 jiliin nasgui yum hiideg hevtej. zaaval ingej hicheel sruguuli ehleh uyer ingej zam haaj tugrjel uusgeh yostoi yum uu. zunii haluund hungui seluuhen uyed yagaad hiij boldoggui yum.