Хятадын Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Линь Жянь 9 дүгээр сарын 23-нд хэвлэлийн бага хурал хийлгэн, олон улсын сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулжээ.
Энэ үеэрээ: "Америк, Япон, Энэтхэг, Австралийн "Дөрвөн талт механизм"-ын чуулга уулзалт дээр АНУ-ын Ерөнхийлөгч Жосеф Байден Хятад улстай холбоотой үг хэлсэн байна. Үүнд Хятадын тал ямар байр суурьтай байна?" гэсэн сэтгүүлчийн асуултанд Линь Жянь: "Америкийн тал ам нээвэл л "Хятад улсад чиглэхгүй, чиглээгүй" гэдэг боловч тус орны Ерөнхийлөгч "Дөрвөн талт механизм"-ын чуулга уулзалт дээр хэлсэн үгнийхээ эхэнд гэхэд л Хятад улсыг дурьдаж, асуудал болгосон байна.
Энэ бол тэр чигээрээ нүдээ анин худал ярьж байгаа хэрэг болохоор Америкийн өөрийнх нь хэвлэлүүд ч итгэхгүй байна.
Улс орон хоорондын хамтын ажиллагаа гуравдагч талд чиглэхгүй бөгөөд гуравдагч талын ашиг сонирхлыг хохироож болохгүй гэдэг зарчмыг Хятад Улс баримталж санаачилсаар ирсэн. Бүс нутгийн чанартай ямар нэгэн санаачилга нь бүгд эрхбиш тухайн бүс нутгийн нөхцөл байдал, чиг хандлагад зохицон, энх тайван, тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтийг ахиулах ёстой. Харин гадуурхлын чанартай" жижиг тойрог" үүсгэх нь бүс нутгийн улс орнуудын харилцан итгэлцэл, хамтын ажиллагааг хохироож, энх тайван, хөгжил, хамтын ажиллагааг эрэлхийлж буй Ази, Номхон далайн бүс нутгийн ерөнхий чиг хандлагатай харшилдаж байгаа тул хол явахгүй юм. Иймээс Америкийн тал "Дээрэнгүй үзлээ хамгаалан Хятад улсыг хазаарлах" оролдлогоо орхиж, бүс нутгийн улс орнуудыг "багаж" болгон ашиглан өөрийн үүсгэж буй "жижиг тойрог"-уудаар гоёхоо больж, "Хятад улсын эсрэг холбоотнуудтайгаа харилцаагаа эрчимжүүлэхгүй" гэдгээ практик дээр хэрэгжүүлэх ёстой. Мөн өөрийн ашиг сонирхлынхоо төлөө бусад орны стратегийн аюулгүй байдал, Ази, Номхон далайн бүс нутгийн ард иргэдийн амьдралыг золиослохгүй байх ёстой" гэсэн байна.
Г.Бямба
Мягмар - 05 сарын 05,
2026
Сэтгэгдэл5
Америкийн ард түмэн хоёр хуваагдаж, Америкийн эдийн засаг дампуурах шинжтэй байна. Цаашид дүр эсгэсэн ардчилагчид засгийг удирдсаар байвал Америкийн өр нэмэгдэж эдийн засаг нь сэхэхгүйгээр дампуурах болно.
Хүи Сү хөөгджээ 202.9.46.121 0 минутын өмнө НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн төлөвлөсөн уулзалтуудын дийлэнхийг НҮБ-ын байгууллагуудаас цуцалсан тухай албан бус мэдээлэл байна. Энэ талаар ЕТГ-ын Хэвлэлийн албаны дарга Ө.Золбаяраас тодруулга авахаар хандсан. Одоогоор тодорхой хариу ирүүлээгүй байна. Харин эх сурвалжууд үүнийг ОХУ-ын ерөнхийлөгчийн Монгол Улсад хийсэн айлчлалтай холбоотой гэж таамаглаж байна. Учир нь ерөнхийлөгч В.Путины айлчлалын үеэр Украйны ГХЯ-ны төлөөлөгч Георгий Тихи “Telegram” хуудсаараа “…В.Путиныг баривчлах НҮБ-ын Олон улсын эрүүгийн шүүх ийн заавал биелүүлэх үүргээ биелүүлэхгүй байгаа нь Олон улсын эрүүгийн шүүх болон олон улсын эрүүгийн эрхзүйн тогтолцоонд хүнд цохилт боллоо. Монгол Улс яллагдагчийг шүүхээс мултрах боломжийг олгож, улмаар цэргийн гэмт хэргийн хариуцлагыг хуваалцах болов. Энэ явдалд нь Улаанбаатарт хариуцлага тооцуулахын тулд бид түншүүдтэйгээ хамтран ажиллах болно” гэж мэдэгдсэн юм
БРИКС-ын орнууд НҮБ-ыг орхиж магадгүй. Олон улс орнууд тус байгууллагыг ажлаа хийх чадваргүй гэж үзэж байна. Дэлхийн ядуурал,хүмүүнлэгийн тусламж, хүний эрхийн төлөө тууштай бөгөөд хурдан шийдвэр гаргаж чаддаггүй,АНУ, барууны орнуудаас хэт хамааралтай ажилладаг гэж шүүмжилж байна. ИХ20-с зарим орнууд гарах төлөвтэй болжээ. Дэлхийн геополитик өөрчлөгдөхийн зэрэгцээ олон улсын байгууллагууд хөдөлгөөнд орох төлөвтэй болжээ.
энэ хужж чинь харин Америкийн талаар ганц зөв дугарсан байна даа. Америкийн дээрэнгүй үзэл нь улс, үндэстэн хоорондын дайны галыг улам өрдөж байгаа шд. Дэлхийн хаана л дайн байлдаан үймээн самуун мөргөлдөөн болж байна тэрний ард Жо өвгөн л байж байдаг
Ардчилсан нам засаг барих бүрт дайн мөргөлдөөн үүсч байдаг.