БНХАУ-ын дарга, ХКН-ын ерөнхий нарийн бичгийн дарга, ХКН-ын Төв хорооны Цэргийн зөвлөлийн дарга Ши Жиньпин 9-р сарын 23-нд ту Саран дээр хайгуул судалгаа хийх төслийн "Чан Э-6"-ын үүрэгт ажилд гар бие оролцсон судалгааны ажилтнуудын төлөөлөлтэй уулзжээ.
Ши Жиньпин энэ үеэр хэлэхдээ, "Сарны хайгуулын төслийн амжилттай үр дүн нь Хятадын үе үеийн сансар судлаачдын оюун ухаан, хичээл зүтгэл шингэсэн учраас бидний технологийн салбарт бие даан гаргасан ололт амжилтыг бүрэн харуулж байна. Энэхүү хүсэл эрмэлзлийнхээ төлөө зоригтой зүтгэж, бэрхшээл саадаас айлгүй судалгаагаа үргэлжлүүлэн, хамтран ажиллаж, хамтдаа хожих сарны хайгуулын үзэл баримтлалыг нийтэд сурталчилж, Хятадын үндэстнүүдийн өөртөө итгэх итгэл, үндэсний бахархалт сэтгэлгээг нэмэгдүүлж, Хятад маягийн орчин үеийн шинэчлэлийг ахиулах замаар хүчирхэг улс орны бүтээн байгуулалт, үндэсний сэргэн мандалтын агуу үйсийг ахиулах ёстой" гэсэн байна.
Г.Бямба
Мягмар - 05 сарын 05,
2026
Сэтгэгдэл0