ЛОНДОН, 2024 оны есдүгээр сарын 24 /FT/. Хятадаас импортолж буй хямд үнэтэй ган их хэмжээгээр нэмэгдэж байгааг зогсоохыг Европын үйлдвэрлэгчид эрх баригчдад хандан уриалсан тухай “Financial Times” сонин мэдээлжээ.
Тус сонинд бичсэнээр, Хятадын хямд гангийн импорт нэмэгдсэн нь "уг металын үнэ үйлдвэрлэлийн өртгөөс доошилж буурахад нөлөөлжээ".
Тиймээс эрэлт суларч, эрчим хүчний эх үүсвэрүүдийн үнэ өссөнөөс үүдэлтэй хямралд өртсөн дотоодын үйлдвэрлэгчдийн эрх ашгийг хамгаалахын тулд Европын Холбооны эрх баригчид гангийн тарифын шинэ системийг боловсруулах шаардлагатай гэж Европын металлургичид үзэж байгаа ажээ. Хятад улс одоогоор гангийн үйлдвэрлэлээр нэгдүгээрт бичигдэж байгаа бөгөөд энэ онд 100 сая гаруй тонн ган экспортлох төлөвтэй байгаа нь 2016 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт юм.
Хятадын эдийн засгийн өрсөлдөөн Европын хувьд ноцтой сорилт болж байна гэж Уур амьсгалыг хамгаалах асуудал эрхэлсэн Европын комиссар, Нидерландын Гадаад хэргийн сайд асан Вопке Хукстра энэ сарын 3-нд мэдэгджээ.
Сүүлийн 10 жилд Хятадын компаниудын хямд бүтээгдэхүүнүүд Европын нарны эрчим хүчний зах зээлийг “бусниулсан” гэж тэрбээр хэлсэн байна. Гэхдээ тэрбээр Европын Холбооны эрх баригчид Хятадтай харилцаагаа таслахыг бус, харин худалдааны харилцаанд "тэнцвэртэй байдлыг сэргээхийг" зорьж байгаа гэдгийг онцлон тэмдэглэжээ. Европын комиссарын хэлснээр, үүний тулд Европын орнууд импортоо төрөлжүүлж, гол салбаруудаа хөгжүүлж, автомашин, био түлшний үйлдвэрлэл болон бусад салбарт "Хятадын татаасын эсрэг арга хэмжээ" авах шаардлагатай байна.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Мягмар - 05 сарын 05,
2026
Сэтгэгдэл3
орос улсад экспортлоход л хангалттай хятад их хөгжиж байна гээд хойноос нь хормойноос нь чаргуулдаад чарлалдаад байдаг атаархуу өсөрхүү хогийн шаарууд
Ижил хүйстэн болчихоор эрүүлээр сэтгэх чадваргүй болдгийг европчууд баталж байна.Дэлхийн эдийн засгийн тулаанд АНУ үхлийн тулаанаа БНХАУ тай хийн хүч мөхөсдөн тэвдэж байхад нь нэмэр болохгүй байж хөлд тээглээд гай болоод байгаа ЕХ гэгч өмхий жорлонг устгахын тулд украйныг турхирч дайн эхлүүлсэн АНУ н жүүдүүдийн хорон санаат бодлогыг ойлгохгүй тэнэгтэж өөрсдийн эдийн засгийн эсрэг тэнэг хориг гэгчийг гаргаж мангартаж буй ЕХ бол тэнэгрэлийн бодит үзүүлэн юм.Өөрөөө өөртөө хориг тавих бол зөвхөн ижил хүйстэнд л байж болох тэнэгрэл юм.
1800 оны үед америк барууны орнууд банк санхүүгээ еврей нарт алдсан маш том алдаа болсон.